Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаж, гурван шатны шүүхээс 2.6
жилийн хорих ял сонссон О.Зоригт хурандаа түр чөлөөгөөр гарчээ.

Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаж, гурван шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял сонссон О.Зоригт хурандаа түр чөлөөгөөр гарчээ. Учир нь түүний аав бурхан болж, өчигдөр ажил явдал нь дууссан байна. Тиймээс ажил явдлыг нь өнгөртөл эмнэлгээс түр хугацаагаар чөлөөгөөр гаргасан аж. О.Зоригт хурандаа нь хоригдож байх хугацаандаа зүрхний хагалгаанд орсон билээ. Тиймээс биеийн байдал нь тааруухан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм.
Б.Золбоо
Сэтгэгдэл (1)