зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Уул уурхайн салбарын гол фактууд

2013-3-20
0
ЖИРГЭХ
Монголын эдийн засагт уул уурхай ихээхэн нөлөөлж байгаа өнөө үед бид уул уурхай гэж чухам юу болох, бодит амьдрал дээр ямар үр нөлөөтэй зэргийг ойлгох нь чухал юм.
уул уурхайн компаниудМонголын эдийн засагт уул уурхай ихээхэн нөлөөлж байгаа өнөө үед бид уул уурхай гэж чухам юу болох, бодит амьдрал дээр ямар үр нөлөөтэй зэргийг ойлгох нь чухал юм. Бид аливаа зүйлийн эхлэл болох энэхүү ойлголтоо авч амжаагүй байснаас болоод гадаадын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, томоохон уул уурхайн төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг улс орны хувьд ач холбогдол бүхий ажлууд дээр алдах, онох зүйл байсан. Тус нийтлэлээр уул уурхайн бүүм буюу үсрэнгүй хөгжлийн талаарх гол фактуудыг, уул уурхайн компаниуд нийгэмд хэрхэн харагдаж, яригдахыг хүсдэг, уул уурхайн компани болон салбарынхан юуны талаараа ярих дургүй байдаг, макро эдийн засгийн асуудлууд, уул уурхайн салбарын олон нийтийн ойлголт, чухам хэн нь энэ уул уурхайн салбараас хождог, ашиг хонжоотой байдаг талаар цуврал байдлаар танилцуулна.

Монголын эдийн засаг нь орчин цагийн эдийн засгийн адил солонгорч өөрчлөгдөж байгаа нь үнэн. Жишээ нь гар утасны болон интернетийн салбарт 1990-д онд маш цөөхөн хүн ажилладаг байсан бол өнөөдөр эдгээр салбарууд нь тэргүүлэх чиглэлийн болоод байна.

Саяхнаас Монгол Улсын хэмжээнд уул уурхайн салбар үсрэнгүй хөгжиж эхэлсэн. 2005 онд ДНБ-ний 5 орчим хувийг эзэлдэг байсан бол 2011 онд 17% хүрсэн байна. Энэ нь Оюу Толгойн баяжуулах үйлдвэр ашиглалтанд ороод ирэхээр 30%-д хүрнэ гээд байгаа. Гэхдээ энэ бол эдийн засгийн хувьд хамгийн тааламжтай таамгаар ашигтай ажилласан ганц жилд л хүрэх тоо гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Тэгэхээр эдийн засгийн хувьд хамгийн тааламжгүй таамгаар ашигтай ажилласан тэр жил хэд хүрэх вэ гэдгийг бас бодолцох нь зүйтэй. Гэсэн хэдий ч энэхүү уул уурхайн өсөлт нь сайн ч биш, муу ч биш юм. Харин уул уурхайн салбарын үйл ажиллагааны үр дүнд ханшийн өндөр зөрүү бий болдог ба энэ нь зарим цөөн тооны Монголчуудад импортын бизнесийг хямд болгож өгдөг ч аялал жуулчлал, үйлдвэрлэл, боловсрол зэрэг бусад салбаруудад сөргөөр нөлөөлдөг.
Бид уул уурхайн салбар нь эдийн засагт нөлөөлж байгаа гоё сайхан талаар нь л ярьдаг болхоос биш эдийн засгийн бусад салбарт хэрхэн хор уршигтай байдаг талаар тэр болгон яриад байдаггүй.

Уул уурхайн салбарын өсөлтийг эдийн засаг бүхэлдээ өсөж байна гэж ойлгодог. Үүнтэй адил уул уурхайн салбар дахь хөдөлмөр эрхлэлтийг тухайн эдийн засаг дахь хөдөлмөр эрхлэлттэй шууд холбож ойлгодог. Түүнчлэн, хэрэв манай эдийн засаг өсвөл бид бүгд сайн сайхан амьдрана гэж ойлгодог. Гэвч энэ нь бодит амьдрал дээр уул уурхайн компаниудын рекламдаад, яриад байгаагаас тэс өөр юм. Яг үнэндээ уул уурхайн салбарын өсөлт хөгжил нь өөр нэг болон нилээдгүй салбарын доройтол, бууралтаас бий болж байдаг байна.

УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ГОЛ ФАКТУУД

Дэлхийн улс орнууд Монгол Улсад байгаа байгалийн нөөцийг өдрөөс өдөрт өндөр үнээр худалдаж авах хүсэлтэй, эрэлттэй болж байна.

Түүхий эдийн үнэ нь Монголын байгалийн нөөцийн үнэлэмж болон түүнийг олборлож байгаа этгээдийн олсон ашиг орлогоос ихээхэн хамаардаг байна. Байгалийн нөөцийн үнэлэмжийг тогтоохдоо түүхий эдийн үнээс түүнийг олборлоход зарцуулагдах өртөгийг хасдаг байна. Аливаа улс орон өөрийн байгалийн нөөцийн үнэлэмжийг сайтар тооцож гаргасан байх ба Австрали улс гэхэд 2004 оноос 2010 оны хооронд тухайн улсын нийн байгалийн нөөцийн үнэлэмж нь 240 тэрбум ам. доллараас 1,500 тэрбум ам. доллар болж өссөн байна. Бид эндээс түүхий эдийн үнэ, байгалийн нөөцийн үнэлэмж жилээс жилд өсөн нэмэгдсээр байгааг анхаарах хэрэгтэй. Хэрэв Монгол улс байгалийн нөөцөө бүрэн сайн тооцож тогтоож чадаагүй, эсвэл улс орондоо, ард иргэддээ үр өгөөжтэйгээр олборлож хүртээж чадахгүй байгаа бол газар дор нь орхичих нь зүйтэй юм. Папуа шинэ Гвинейгийн Рио Тинтогийн олборлож байсан орд гэж амьд жишээ байна. Рио Тинто нь тэр үед Шинэ Гвинейд өнөөдөр Монгол улсад ажиллаж байгаа шигээ ажиллаж улмаар нутгийн уугуул иргэд гомдоллож тэр нь иргэний дайн болж дууссан ч өнөөдөр 23 жилийн дараа энэ орд 7 дахин өндөр үнэлэмжтэй болсон байна. Энэхүү гашуун туршлагаас бид юу сурч авах ёстой вэ гэхээр, нэгдүгээрт тухайн улсын төр засаг нь нутгийн уугуул иргэд буюу орон нутгийн иргэдтэйгээ ойр дотно ажиллаагүйгээс, тэдний хоорондын холбоо тасарснаас, хоёрдугаарт, уг уурхайг ажиллуулж байгаа компани нь олон улсын болон тухайн улсын хууль дүрэм, стандарт хэм хэмжээг баримталж ажиллаагүйгээс ийм эмгэнэлтэй явдал болдог байна. Тэгэхээр, энэ гашуун туршлагаа санаад Рио Тинто ч хичээмээр байна, Монголын төр засаг ч хичээх хэрэгтэй санагдах юм.

Хэдийгээр уул уурхайн салбарын өсөлт үсрэнгүй их байх ч уул уурхайн салбарт ажиллаж байгаа хөдөлмөрчдийн тоо ерөнхийдөө их бага байдаг байна. Жишээ нь, Оюу Толгой үйлдвэрлэлийн үе шатандаа зөвхөн 3,000 гаруйхан ажилтантай байна гэж байгаа. Энэ нь Монголын нийт хүн амын 1 хүрэхгүй хувь юм. Үнэндээ дэлхийн аль ч оронд уул уурхайн салбар нь хамгийн бага ажлын байрыг бий болгодог салбартаа тооцогддог юм байна. Жишээ нь Австрали улсад 2011 оны байдлаар уул уурхайн салбар нь нийт хүн амынх нь ердөө 1.9%-д нь л ажлын байр бий болгож байсан байна. Энэ нь 11 сая хөдөлмөрийн насны хүнээс 217,100 нь л уул уурхайн салбарт ажилласан гэсэн үг.

Уул уурхайн салбар нь гол экпортлогч болдог нь нууц биш юм. Хэдий тийм боловч уул уурхайн экспортын бүтээгдэхүүн хэт ихэсэх нь эдийн засгийн бусад салбарт байнгийн дарамт шахалт өгч байдаг. Түүнчлэн, байгалийн нөөц дахь дэлхийн эрэлт хэрэгцээ их байснаас улбаалан валютын ханш өсөж улмаар Монголын эдийн засгийн бусад салбарын өрсөлдөхүйц байдалд сөргөөр нөлөөлж эхэлдэг байна. 

Монгол улс зөвхөн зэс, нүүрсийг их хэмжээгээр нь экпортлож гадагшаа гаргаж байгаа юм бишээ. Бид маш их ашиг орлогыг бас их хэмжээгээр нь экпортлож гаргаж байгаа гэсэн үг юм. Монголын уул уурхайн ашиг орлогын хэдэн хувийг гадныхан өмчилж байгааг олж тогтооход амархан. Монголд уул уурхай эрхэлж байгаа компаниудын хэд нь гадаадын хөрөнгө оруулалттай гэсэн тодотголтой байдаг билээ? Зарим нь бүр хэдий Монгол компани гэх ч толгой компани нь хэн, хаана байх, хувь нийлүүлэгчид нь хэн болох гээд олон салаа замаар Монголын уул уурхайн ашиг орлогыг бид гадагшаа экспортлож байгаа гэсэн үг. Энэ ангилалд Оюу Толгой компани ч багтах юм. Учир нь Оюу Толгой нь өөрсдийгөө “Дэлхийн түвшний уул уурхайн Монгол компани” гэж сурталчилах боловч менежмент нь гадаадынхан (Хувь нийлүүлэгчдийн гэрээнд зааснаар Рио Тинто болон Айвенхоу майнз лимитед ба эдгээр нь Англи болон Канад улсын компаниуд), хувь нийлүүлэгчид нь 66% нь гадаадынхан гээд бодохоор зөвхөн Оюу Толгой ордын ашиг орлогын 66%-ийг бид гадагшаа экспортлож байгаа юм. Бусад компаниудын хувьд Монгол гэх тодотголтой гадны компаниуд Монголд албан ёсны оффисоо нээгээд л ганц орчуулагч, жолооч ажилд авснаар Монгол компани гэж өөрсдийгөө рекламдах нь хэнийг хуурах гээд байгаа гэлтэй. Монголд Рио Тинто Оюу Толгой компанийн 66%-ийг эзэмшиж бараг 100% өөрийн хяналт дор ажиллуулж байхад зарим оронд энэ нь хуулиараа нарийн зохицуулагдсан байдаг байна. Жишээ нь, Австрали улсад гадаадын хувь эзэмшигчид нь тухайн компанийн менежментийн 15% хүрэхгүй хувьд хяналтаа тогтоодог хуультай байна.

Рио Тинто нь 2009 оны байдлаар Австрали улсад уул уурхайн компаниудын гадаад, Австрали эзэмшлийг, менежменттэй нь ангилан гаргасан байх ба өнөөдөр энэ судалгаагаа Монголын нөхцөлд хийсэн ч байж болох юм. Гэхдээ Рио Тинтогийн Монголд хийсэн үнэтэй судалгаанууд нь хэний мөнгөөр хэнд зориулсан, хэнд хэрэгтэй судалгаа хийсэн бэ гэдэг бас судлаж үзүүштэй зүйлүүдийн нэг юм. Жишээ нь Рио Тинто компани 2012 онд хэдэн сая ам. доллараар АПКО гэх Америкийн ПР компанийг хөлсөлж нарийвчилсан судалгаа хийлгүүлснээс харахад тэрхүү судалгааг Монгол компани хийх бүрэн боломжтой байсан ба тэр судалгаа нь хэнд ч хэрэггүй судалгаа болох нь харагдаж байсан. Хамгийн гол нь тэр хэдэн сая ам. долларыг Монголын тал төлж байгаа юу эсвэл хөрөнгө оруулагч гэх тал өөрөө төлж байгаа юу гэдэг бас л асуулт, Учир нь бүх юм компанийн нууц буюу бидэнд ил тод биш байна гэж үзэх хүмүүс их байна.

Байгалийн нөөцийн үнийн үсрэнгүй өсөлт болон ажилчиддаа өгч байгаа бага цалингийн зөрүүнээс уул уурхайн компаниуд их ашиг олдог гэж Австралийн судалгааны хүрээлэнгээс тогтоожээ. Гэхдээ бид Монголын хилийн цаана очиж хуваагдаж байгаа ногдол ашиг нь хилийн дотор хувиарлагдаж зарцуулагдаж байгаа ногдол ашгаас Монголчуудад ямар ч үр өгөөжгүй гэдгийг эргэн харах ёстой байх.

Эцэст нь дүгнээд хэлэхэд онолын хүрээнд манай байгалийн нөөц Монголчуудын өмч боловч уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтын хэм хэмжээ их байх тусмаа үр шим хүртэгч нар нь офшор буюу хилийн цаана байна гэсэн үг юм. Гадаадын хувь эзэмшилтэй гэдэг нь Монголын нутаг дэвсгэр дээр амьдардаггүй гадаад эзэд өсөн нэмэгдэж буй түүхий эдийн гэнэтийн ашгийг хүртээд сууж байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр олон улсын жишгээс харахад Монголчууд бид уул уурхайн салбараасаа улс эх орондоо, ард түмэндээ ашигтай, үр өгөөжтэй байх 2 л арга зам байна. Тэдгээр нь байгалийн нөөц ашигласны төлбөр болох роялтийг нэмэгдүүлэх эсвэл дэлхийн түвшинд үнэ өсөхөд бий болдог гэнэтийн ашгийн татвараа авах эсвэл хоёуланг нь авах сонголт юм. Гэтэл манайд 2009 онд Оюу Толгойн хөрөнгө оруулагч гэх талтай Хөрөнгө Оруулалтын Гэрээ (ХОГ) байгуулахаасаа өмнөхөн энэ гэнэтийн ашгийн татвараа тэглээд тэгээд роялтигаа 5-хан хувиар тогтоож өгсөн нь алсуураа Монгол Улс, манай ард түмэнд очих үр өгөөж маш бага гэж ойлгогдохоор байна.




0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ulsaa bodyo (122.254.127.34)
    Ene buhen manaid gadnyn zahialagatai huuli,erh zyin aktaar orj ireed,tyyniig n huvia bodson uls demjeed,uls ornoo ereesee bodohgyi baih shig.Odoo humuus neleed hurengejij amjlaa,ulsaa l bodoh cag ireed bna daa.
    2013 оны 03 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    1 цаг 58 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    2 цаг 9 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    2 цаг 47 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    2 цаг 59 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    3 цаг 14 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    3 цаг 22 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    3 цаг 50 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК