зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Уул уурхайн компаниуд яаж харагдахыг хүсдэг вэ?

2013-3-20
0
ЖИРГЭХ
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД ЯАЖ ХАРАГДАХЫГ ХҮСДЭГ ВЭ
    Хэрэв бид А4 цаасыг хажуу талаас нь харвал их нимгэн харагдах ба дээрээс нь харвал далбагар зузаан харагдана. Үүний нэгэн адил аливаа зүйлийн хажууд жижиг зүйлүүдийг эргүүлэн тойруулж тавьснаар том харагдуулж болдогийн адил уул уурхайн салбар нь бодит харагдаж байгаа зүйлийг өөр чиглэлд хандуулж улмаар агуулга буюу хэлж ярих зүйлээ сайтар хянамгай сонгосноор хэм хэмжээгээ өөрсдийн хүссэн өнцгөөс харагдуулж чаддаг байна. Үүний нэг жишээ бол Оюу Толгойн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хөрөнгө оруулалтын зардал юм. Анхны төсөл дээр 2.7 тэрбум ам. Доллар байсан бол Хөрөнгө Оруулалтын Гэрээ байгуулагдахад 4 орчим тэрбум ам. Доллар болсон. Гэтэл өнөөдөр 7.9 тэрбум ам. Доллар болсон байх жишээтэй. Энэ нь цаашид 10 тэрбум ам. Доллар гарах сурагтай. Ингэж өсгөх нь хэнд ашигтай вэ?

Уул уурхайн салбар нь өөрсдийгөө сайн сайхнаар харагдуулахын тулд өөрийн гэсэн цахим хуудастай, өргөн цар хүрээг хамрах реклам сурталчилгаа зэргийг байнга боловсруулж түгээж байдаг. Уг салбар нь голдуу уул уурхайн салбар дахь хөдөлмөр эрхлэлт, сургалт, төлсөн татвар, хураамж, өсөн нэмэгдэж буй хувь эзэмшил, уул уурхайн экспортын түвшин зэргийн талаар түлхүү анхаарч ярьдаг байна. Жишээ нь хөдөлмөр эрхлэлтийг аваад үзье. Оюу Толгойн өөрсдийнх нь өнөөгийн ажилчдын тоон дээр үндэслэвэл нийт 8,000 ажилтан гэдэг нь нийт хүн амын 0.3 хувь харин үйлдвэрлэл эхэлснээс хойшхи 3,000 ажилтан гэдэг нь нийт хүн амын 0.1хувь байна. Гэхдээ уул уурхайн компани нь уул уурхайн салбарт шууд бус хөдөлмөр эрхлэлтийг оролцуулж бодит байгаагаас хамаагүй их харагдуулахыг хичээдэг. Үүнийгээ мультфликацийн аргачилал буюу үржүүлэгийн нөлөөгөөр тооцож гаргадаг байна. Энэ нь багш, сантехникч, мужаан хүн орлогоо яг адил нийгэмд зарцуулж байгааг зөвхөн уул уурхайн компаниуд эсвэл тухайн салбарт ажиллаж байгаа хүмүүс орлогоо зарцуулахыг нь үржүүлэгийн нөлөөллийн аргаар боддог байна. Энд гол ялгаа нь уул уурхайн компаниуд эсвэл салбарынхан нь бусдыгаа бодвол эдийн засагч, зөвлөх компаниудад мөнгө төлж салбарынхаа үржүүлэгийн нөлөө буюу шууд бус хөдөлмөр эрхлэлтийг, ажлын байрыг тооцуулж гаргаж чаддагт байгаа юм. Оюу Толгойн ачаар ажилтай боллоо гээд рекламдаад байх бус харин Оюу Толгой бий болгосон шууд ажлын байр буюу ажилтныхаа талаар ярих ёстой юм.

Гэтэл бүх салбар ингэж уул уурхайн салбар шиг шууд бус хөдөлмөр эрхлэлтийг тооцоод өөрсдийгөө дөвийлгөөд байвал Монголын хөдөлмөрийн зах зээл байгаагаасаа даруй 3 дахин их болж харагдах юм.  Уул уурхайн салбар нь шууд болон шууд бус хөдөлмөр эрхлэлтийн тоогоо нэмээд түүнийгээ өөр нэг салбарын шууд хөдөлмөр эрхлэлттэй харьцуулж ярих нь шударга биш юм. Энд бид бас нэг зүйлийг анхаарах нь зүйтэй. Уул уурхай дахь хөдөлмөр эрхлэлт тогтворгүй байдаг, хүмүүс байнга л ажлаа сольж эсвэл халагдаж байдаг. Үүний нэг шалтгаан нь уул уурхайн ажил тийм ч сайхан ажил гэж тооцогддоггүйд оршдог. Хэдий өндөр цалин авах ч тэрхүү цалин нь амь насны эрсдэл, нийгмээс хөндийрэх, ар гэрээсээ хол байх, гээс бусад сөрөг нөлөөллүүд нь авч байгаа цалинтай нь харьцуулбал хамаагүй их байдаг байна.  Тэгэхээр уул уурхайн салбарын уналт нь цөөн тооны хувь эзэмшигч болон хэдхэн ажилчдын зовнил болохоос биш бусад салбарын адил хөдөлмөрийн зах зээлд нээх айхтар том нөлөө үзүүлэхгүй гэж олон улсын түвшинд үздэг юм байна.

Уул уурхайн салбарынхан бусдын адил аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг төлдөг боловч бусдаас хамаагүй бага татвар төлдөг. Үүний нэг шалтгаан нь уул уулрхайн компаниудад татварын элдэв хөнгөлөлт их үзүүлдэгт оршиж байгаа юм. Жишээ нь Оюу Толгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээ (ХОГ) –ний 2.12 дугаар заалт “татварын тайлангаар гарсан алдагдлыг дараалсан 8 жил, татвар ногдуулах орлогоос хасч тооцно. Хасагдах алдагдлын хэмжээ татвар ногдуулах орлогын дүнгийн 100 хувиас хэтрэхгүй” гэж заасан байдаг ба энэхүү заалт нь ХОГ байгуулагдахаас өмнө бол 2 жил буюу 50 хувиас хэтрэхгүй гэж байсан. Хуулийн заалтыг бүр дордуулж өөрчлөөд улмаар Монгол улс аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг Оюу Толгойгоос 8 жил авч чадахгүй байх бүрэн боломжыг нээж өгсөн заалт болсон гэж үзэх хүмүүс ч их байна. Мөн ХОГ-ний 2.33 дугаар заалт нь “Оюу Толгой төслийн барилгын ажлыг гүйцэтэж дуусах хүртэлх хугацаанд элэгдэл байгуулах үндсэн хөрөнгөд Хөрөнгө оруулагчийн оруулсан хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэх татварын хөнгөлөлтийг олгоно. Шилжүүлэн тооцох хугацаа 3 жил” гэжээ. Нэгдүгээрт, барилгын ажил дуусаагүй, дөнгөж 30%тай гэж сураг сонсогдоод байгаа. Одоо далд уурхайн барилгын ажил эхэлнэ. Хэзээ ч энэ барилгын ажил нь дуусах юм бүү мэд. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын зардал, хэмжээ нэмэгдэх тусам татвар хэлбэрээр буцааж авах хэмжээ нь их байх болно. Жишээ нь 2.7 тэрбум ам.доллар байхад 270 сая ам.долларыг Оюу Толгой татварын хөнгөлөлт хэлбэрээр буцааж авах нь харин ХОГ байгуулагдах үеийн 4 тэрбум ам.доллар байхад 400 сая ам.доллар буцааж авах байж. Гэтэл өнөөдрийн байдлаар 7.9 тэрбум ам.доллар болж өссөн тохиолдолд 790 сая ам.долларыг Оюу Толгой Монголчуудаас татварын хөнгөлөлт хэлбэрээр буцааж авах гэж байна. Энэ нь ядарсан Монголчуудад хэдэн цэцэрлэг, хэдэн сургууль вэ?

Байгалийн нөөц ашигласны төлбөр нь аливаа нэг ресторан хоолны бараа материал нийлүүлэгч нартаа мөнгө төлдөг шиг, эсвэл барилгын компани барилгын материал нийлүүлэгч нарт мөнгө төлдөг шиг уул уурхайн компаниуд нөөц ашигласны хариуд Засгийн газарт мөнгө төлж байгаа нэг хэлбэр юм. Гэтэл бид нөөцөө бага үнэлж роялтигаа 5-хан % байхаар тогтоосон нь маш бага гэсэн шүүмжлэлийг мэргэжлийн хүмүүс өгч байдаг. Тэгэхээр бид үүнийгээ нэг эргэж харах нь зүйтэй.

Уул уурхайн компаниуд ихэнхдээ нөөц ашигласны төлбөр дээр нэмээд аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бодож хэлдэг. Тэгэхээр тэд их татвар төлөөд байгаа юм шиг харагддаг байна. Үнэндээ энэ нь шударга биш юм. Жишээ нь барилгын компаниуд ч гэсэн төлсөн татвар дээрээ нэмээд барилгын материал нийлүүлэгч нарт төлсөн мөнгөө бодоод яриад байвал аугаа их татвар төлсөн мэт харагдах юм. Хэдий хуульд роялти-г татварын нэг төрөл гэж оруулсан боловч концепцийн хувьд энэ нь аливаа бараа бүтээгдэхүүн, нөөц, материал нийлүүлж байгаа нийлүүлэгч нарт төлж байгаа мөнгө юм. Тиймдээ ч байгалийн нөөц ашигласны төлбөр гэж нэрлэдэг, харин зарим оронд байгалийн нөөцийн түрээсийн төлбөр гэж нэрлэдэг ч бий.
Үргэлжлэл бий

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ynen (122.254.127.34)
    Kompaniudyn huurah,zalidah,bultah geed l zundee arga baidgiig haruulj baina.Yyniig gadnyhan ih sain ezemshsen baidag gedeg n ynen baih n!!
    2013 оны 03 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    2 цаг 0 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    2 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    2 цаг 49 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    3 цаг 1 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    3 цаг 16 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    3 цаг 23 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    3 цаг 51 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК