зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“АНОД”-ын хохирлыг төр барагдуулахыг прокуророос эсэргүүцэв

2013-3-20
0
ЖИРГЭХ
Олон жил сунжирсан “Анод” банкны 15 хүнд холбогдох хэргийг өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн шүүхээс шийдвэрлэсэн.
    anod-bigОлон жил сунжирсан “Анод” банкны 15 хүнд холбогдох хэргийг өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн шүүхээс шийдвэрлэсэн. Ингэхдээ “Анод” банкны гүйцэтгэх  захирал асан Л.Уламбаярт 2.3, ТУЗ-ын гишүүн Э.Гүр-Аранзад дөрвөн жил, Н.Даваад хоёр жил, Д.Энхтөрд дөрвөн жил, зээлдэгч Н.Гантулга 2.1 жилийн хорих ял оноосон. Мөн Н.Оюунцэцэгт таван жилийн ял оноосон ч нялх хүүхэдтэй хэмээн өршөөлд хамруулсан юм. Түүнчлэн хохирогчдын 76 тэрбум төгрөгийг төр барагдуулахаар болсон билээ. Харин анхан шатны уг шийдвэрийг дээд шатны прокурор эсэргүүцэж, эсэргүүцэл бичжээ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, эсэргүүцлийг Нийслэлийн прокурорын орлогч, Хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Батболд өөрөө бичсэн байна. Энэхүү Баянзүрх дүүргийн шүүхийн 34 дүгээр шийтгэх тогтоолын зарим хэсгийг өөрчлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж Нийслэлийн шүүхэд эсэргүүцлээ хүргүүлсэн байна.

Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор Ц.Туулаас тодрууллаа.

-“Анод” банкны удирдлагуудад холбогдох хэргийг шийдсэн анхан шатны шүүхийн тогтоолд дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн байна. Тогтоолын аль хэсгийг эсэргүүцсэн юм бэ?

-Шийтгэх тогтоолын 13 дахь заалтад “Хувьцаа эзэмшигч болох хадгаламж эзэмшигчийн 12 тэрбум 750 сая 970 мянган төгрөгийг Сангийн яамнаас гаргуулж нэр бүхий 1248 хувьцаа эзэмшигч болон хохирогч Ц.Даваадорж, Х.Тогоохүү нарт олгосугай” гэсэн байдаг. Энэхүү заалтын дагуу төр Анод банкны хувьцаа эзэмшигчдэд хохирсон хохирлыг барагдуулахаар байгаа. Мөн тогтоолын 14 дэх заалтад, “Иргэний хариуцагч “Жи энд Юу гоулд” компанийн захирал Б.Чинтөмөрөөс 11 тэрбум 85 сая 767 мянга, “Ай Ти Зэт” компанийн захирал Э.Батболдоос гурван тэрбум орчим, “Гүн төгөл” компанийн захирал Э.Оюунчимэгээс 1.9 тэрбум, “Шивээ говь флюорит” компаниас дөрвөн тэрбум 822 сая, “Секвоя” компаниас 2.4 тэрбум, “Амонда” компаниас 582 сая 622 мянга, “Жи Эс” компаниас 388 сая, “Интерпей” компаниас 1.3 тэрбум гаруй, “Коул Дизель Монголиа” компаниас 650 сая, “Мон сити” компаниас гурван тэрбум орчим төгрөгийг гаргуулж “Анод” банкны эрх хүлээн авагчид олгосугай” гэсэн заалт бий. Энэ хэсгээс харвал нэр бүхий арван компаниас нэлээдгүй их мөнгө гаргуулахаар болсон гэдэг нь харагдаж байна. Дээрх заалтуудыг өөрчлүүлэхээр эсэргүүцсэн юм.

-Эсэргүүцэл бичсэн шалтгааныг нь тайлбарлаж болох уу?

-“Анод” банкнаас гаргасан нэгж хувьцааны нэрлэсэн үнийг Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор 1080 төгрөгөөр тогтоосон байдаг. Үүнийг үндэслэн найман сая 564 мянга 541 ширхэг хувьцааны үнэ есөн тэрбум 240 сая 704280 төгрөгийг хувьцаа эзэмшигч нарт, мөн хохирогч Ц.Даваадоржийн гурван тэрбум 446 сая 159752 төгрөг, Х.Тогоохүүгийн 55 сая 115901 төгрөг буюу 12 тэрбум 750 сая гаруй төгрөгийг төрөөс олгох нь үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл, 2008 онд баталсан Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийн 2.1-т “Банкин дахь мөнгөн хадгаламжид төрөөс гаргах баталгаа нь мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий, Монгол Улсад бүртгэлтэй арилжааны банкин дахь мөнгөн хадгаламжид хамаарна” гэж заасан байдаг. Тэгэхээр дээрх иргэн, хуулийн этгээд нь “Анод” банкин дахь мөнгөн хадгаламж эзэмшигч биш, тус банкны хувьцааг худалдаж авсан хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нар юм. Ийм учраас хувьцаа гаргагч нь дээрх хөрөнгийг банкны ажиллагаанд зарцуулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд нотлогдсон.

-Тэгэхээр хохирлыг төрөөс гаргах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа юм уу?

-Тэгж хэлж болно. Иймд ялтан Э.Гүр-Аранз, Д.Энхтөр, Н.Даваа нараар найман сая 564541 ширхэг хувьцааг эзэмшигч 1248 иргэний хохирол болох есөн тэрбум 249 сая 704280 төгрөг, мөн хохирогч Ц.Даваасүрэн, Х.Тогоохүү нарын хохирлыг хувь тэнцүүлэн төлүүлэх ёстой гэж үзлээ. Үүнээс гадна Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар, “Жи энд Юу гоулд”, “Ай Ти Зэт”, “Гүн төгөл”, “Шивээ говь флюорит”, “Секвоя”, “Амонда”, “Жи Эс”, “Интерпей”, “Коул Дизель Монголиа”, “Мон сити” компаниуд нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээд биш юм.

-Яагаад?

-Учир нь дээрх аж ахуйн нэгжийн захирлууд нь “Анод” банкнаас ямар нэгэн зээл болох мөнгөн хөрөнгийг бодит хэлбэрээр огт авч байгаагүй, банкны зүгээс компанийн нэрийг ашиглан зөвхөн зээлийн гэрээ хийж, зээлийг буцаан авч үйл ажиллагаандаа зарцуулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд нотлогдсон. Өөрөөр хэлбэл, банкны активыг өсгөж харагдуулахын тулд хийсэн үйлдэл болох нь нотлогдсон. Мөн “Секвоя” компанийн захирал Ц.Бат-Идэр, “Амонда” компанийн захирал Ч.Сэргэлэн нарын үйлдлийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар 2011 оны тавдугаар сард хэрэгсэхгүй болгосон байгаа. Иймд нэр бүхий компаниудаас гаргуулж “Анод” банк дахь банкны хүлээн авагчид олгох хохирлыг гэм буруутай этгээдүүд болох Э.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энхтөр нараас хувь тэнцүүлэн төлүүлэх, “Амонда” компанийн битүүмжлэгдсэн уг зээлийг мөнгөөр худалдан авсан эд өхрөнгийг тэдгээрийн төлбөрт тооцуулах, “Секвоя” компани төлбөр төлөхгүй болох талаар шийтгэх тогтоолд оруулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнчлэн шийтгэх тогтоолд Э.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энхтөр нарын бизнесийн үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулсан “Сити такси” компанийн 343.4 сая, иргэн Л.Дүгэржавын нэр дээр авсан 424 сая 228 мянга, ЧБСА компанийн нэрээр гаргасан 434.2 сая төгрөгийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байгаа. Иймээс дээрх хөрөнгийг Э.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энхтөр нараас гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Мөн тэдний үүсгэн байгуулсан “Сити такси” компанийн хөрөнгийг бүхэлд нь гэм буруутай этгээдүүдийн төлбөрт тооцуулахаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Zavshigchid (122.254.127.34)
    Ug banknaas hurenge zygeer l zavshigchid ih bgaa uchraas tur hariucah yosgyi,prokuroryg demjmeer bna.Zalitai neg n maniihaa mungenees l humslaad suuj bna sh dee.
    2013 оны 03 сарын 21 | Хариулах
  • zochin (122.201.18.49)
    XOXI CHINI. TA NAR SHUNAGTAJ XUVITSAA AVCH SHATAAD TATVAR TULUGCHDUUS XOXIROLOO BARAGDUULNA GEVEL GORIDSONII GARZ. TURD MUNGU BAIDAGGYI YUM. TER CHIN BIDNII MUNGU. LUIVARCHDAASAA AV!!!
    2013 оны 03 сарын 20 | Хариулах
  • MuTanT (103.9.88.202)
    ХӨрөнгө өсгөсөн нтрээ асуудал нь хувьцаа эзэмшигчдийн хувьд огт мэдэхгүй асуудал шдэ. Гол нь хохирлоо барагдуулах нь чухал байна шдэ. Нэг хувьца итгээд авдаг 7 хонохгүй уучлаарай та мөнгөө хулхидуулсан байна гэхээр хүн юу гэж ойлгох вэ? Энэ банкыг хянадаг Монгол банк, санхүү зохицуулах хороо, хууль эрх зүйн хувьд итгэж л хувьцаа авсан шд. Энэ байгууллагууд төрийн байгууллагууд биш хэрэг үү? тэр цаад мөнгө өсгөсөн угаасан асуудлаа дараа нь ярь тэх үү. Бид мөнгөө авах нь чухал байна.
    2013 оны 03 сарын 20 | Хариулах
  • Tur buruutai (188.221.227.96)
    Tur buruutai uchraas tur tulj taarna shyy dee! Engiin huvitsaa gargasnaasaa khoish gurvan sar ch bololgyi dampuurdaggyi um. Prokuror buruu shiidej
    2013 оны 03 сарын 20 | Хариулах
  • ***** (133.5.11.10)
    zuwuu zuw
    2013 оны 03 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    2 цаг 0 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    2 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    2 цаг 49 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    3 цаг 1 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    3 цаг 16 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    3 цаг 23 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    3 цаг 51 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК