

Хэвлэлийн хуралд СГЗ, сэтгүүлч, яруу найрагч Дан.Нямаа, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч, УГЗ Б.Бямбабаяр, хөгжим судлаач С.Энхбулаг, “Домог” хамтлагийн хөгжимчин Д.Шинэцог, түүхийн ухааны доктор, дэд профессор Н.Сүхбаатар нар оролцов.
Хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын “Галдан Бошгот” симфони сюит нь хоёр хэсгээс бүрджээ. Эхний цомгийн симфони сюит 4 ангитай бөгөөд симфони нь зөвхөн мэргэжлийн буюу тодорхой хүрээнийхэнд хамаатай гэсэн хэвшмэл ойлголтыг үгүйсгэх үүднээс анги тус бүрийн өмнө тухайн хэсгийн үйл явдлын товч тайлбарыг монгол, англи хэлээр хүүрнэсэн нь онцлог болж чадсан байна. Өөрөөр хэлбэл үйл явдлыг хүүрнэн өгүүлэх нь сонсогчдод зураглал, дүрслэл, уран эгшиглэнг бий болгох учир энэхүү аргачлалыг сонгожээ.
Хоёр дахь цомогт нь хөгжмийн зохиолчийн Төрийн соёрхол хүртсэн бүтээлүүд ятга симфони найрал хөгжмийн концерт, морин хуур найрал хөгжмийн концерт, “Улаанбаатар” чуулгын 5 жилийн ойд зориулсан “Хишигтэн” зэрэг бүтээл багтжээ. Цомгийн нээлт нөгөөдөр ХБК-ийн концертын их танхимд болох бөгөөд 50000 төгрөгийн үнэтэй аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)