Засгийн газрын ээлжит хуралдаан нөгөөдөр буюу баасан гаригийн 10.00 цагт болох гэж байна.Засгийн газрын хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байгаа ч эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйрийн айлчлалтай холбоотой асуудлыг хэлэлцэхээр Засгийн газрын хуралдааныг наашлуулсан бололтой.



















































