
10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Гэгээн Муза” драмын урлагийн шилдгийг шалгаруулах наадам энэ жилээс эхлэн олон улсын наадам болж байгаатай холбогдуулан үндсэн шүүгчдийн бүрэлдэхүүнд Татъяана Николаевна /ОХУ/, Нэг хүний жүжгийн төрлийн шүүгчээр Анжелина Роска /Молдав/ нар ажиллахаар болжээ. Уламжлал ёсоороо наадмын шүүгчид маань үзэгчид, уран бүтээлчид төдийгүй Гэгээн Музагийн өмнө наадмыг үнэн шударгаар шүүж, түүний нэр хүндийг өндөрт өргөхөө андгайлан “ШҮҮГЧИЙН АНДГАЙ” өргөдөг билээ. Тиймээс өнөөдөр 19:00 цагаас УДЭТ-ын тайзнаа андгайгаа өргөж, 2 дугаар шатны шалгаруулалтын эхний тоглолтоо үзэх юм.
Д.Ундрах /24tsag.mn/