Сексийн өдөөх хатгах гэмт хэрэг болох биеэ үнэлэлт Францын нийслэлд тун
удахгүй хуулийн дагуу хүлээн зөвшөөрөгдөж магадгүй талаар “Huffington
post” мэдээлжээ.
Сексийн өдөөх хатгах гэмт хэрэг болох биеэ үнэлэлт Францын нийслэлд тун удахгүй хуулийн дагуу хүлээн зөвшөөрөгдөж магадгүй талаар “Huffington post” мэдээлжээ. Хэрвээ 10 жилийн турш хэрэгжсэн биеэ үнэлэлтийн тухай хуулийг цуцлах санал батлагдвал Парист олон нийтийн газар биеэ үнэлэх нь хууль ёсны хэрэг болох аж. Тус улсын “Ногоон нам”-ын гишүүн, сенатч Эстар Бенбасса 2003 онд Дотоод хэргийн сайд асан Николас Саркозийн батлуулсан хуулийг цуцлах санал тавьжээ. Хууль ёсоор биеэ үнэлэгчийг олон нийтийн газар анхаарал татам задгай хувцаслах, үйлчлүүлэгч болохыг гуйх зэрэг үйлдлүүдийг хатуу хориглосон байв.
Сенатч Эстар Бенасса санал гаргасан шалтгаанаа тус хууль нь биеэ үнэлэгчийн далд сүлжээнд гэхээсээ илүү тусгаарлагдсан ажилчдад л үйлчилж байна гэжээ. Хэдийгээр Парист энэ явдал их биш боловч олон зуун хүн хуулийг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.
Д.Идэр




















































Сэтгэгдэл (1)