Жил бүрийн гуравдугаар сарын 21-нд тэмдэглэдэг Дэлхийн яруу найргийн өдрийг тэмдэглэдэг. Маргааш болох энэ тэмдэглэлт өдрөөр МЗЗХ-ны зохиолч, яруу найрагчид яруу найргийн чөлөөт уншлага хийх юм. Чөлөөт уншлагад 9-10 залуу яруу найрагч оролцон өөрийн
шүлэг уран бүтээлээсээ уншихын зэрэгцээ оюутан, сурагчдын шүлгийг
сонсох аж. -10.00 цагаас М.Цэдэндоржийн нэрэгмжит ерөнхий боловсролын 50 дугаар сургуульд.
-12.00 цагаас нийслэлийн 1-р сургуульд.
-15.00 цагаас МУИС-ийн урд талбайд болно.
Дэлхийн яруу найргийн өдрийг 1999 онд НҮБ-ын соёл шинжлэх ухааны байгуулага ЮНЕСКО-гийн 30 дахь чуулганаар санаачилж, тэр ондоо анх удаа Парис хотод тэмдэглэж байжээ. Энэ өдөр яруу найргийг театр, уран зураг, хөгжим, бүжиг гээд бусад урлагтай хослуулан сурталчлах ажил зохион байгуулдаг уламжлалтай юм.
Т.Гэрэл




















































Сэтгэгдэл (1)