зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өнгөрсөн гурван жилд Оюутолгой монголчуудад ашиг өгсөн үү?

2013-3-21
0
ЖИРГЭХ
salonrawmilk_1    “Ivanhoe Mines” нэртэй байсан “Turquoise Hill Resources”-ынхан 2001 онд Оюутолгойн ордыг нээж, уг төсөлд “Рио Тинто” групп 2006 оноос оролцож эхэлсэн билээ. Монголын хоёр дахь саалийн үнээ болох Оюутолгойн “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г үзэглэснээс хойш гурван жил өнгөрчээ. Дэлхийд хамгийн үнэд хүрэх нөөцтэй хэмээн тооцогдож буй Оюутолгой өнгөрсөн хугацаанд бидэнд хэр сааль өгөв?


salonrawmilk_1    “Айвенхоу Майнз” нэртэй байсан “Turquoise Hill Resources”-ынхан 2001 онд Оюутолгойн ордыг нээж, уг төсөлд “Рио Тинто” групп 2006 оноос оролцож эхэлсэн билээ. Монголын хоёр дахь саалийн үнээ болох Оюутолгойн “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г үзэглэснээс хойш гурван жил өнгөрчээ. Дэлхийд хамгийн үнэд хүрэх нөөцтэй хэмээн тооцогдож буй Оюутолгой өнгөрсөн хугацаанд бидэнд хэр сааль өгөв?

2012 оны эцсээр Оюутолгойн гэрээг үзэглэсний гурван жилийн ойг тэмдэглэсэн. Энэ үеэр “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Камерон МакРей хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол Улсын Засгийн газар, ард түмний хувьд ихээхэн үр ашигтай гэрээ болсныг онцолсон.

Хөрөнгө оруулалт:
Түүнийхээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд  Оюутолгойн хөрөнгө оруулалтыг тооцохгүйгээр манай улсад орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт 13 дахин өсчээ. Оюутолгой төсөл гаднын хөрөнгө оруулагчдад ихээхэн итгэл төрүүлсэн нь үүнтэй холбоотой гэнэ. Энэ ч яах аргагүй үнэн.

Татвар:
Хөрөнгө  оруулалтын гэрээ зурагдсанаас хойших 36 сарын хугацаанд хөрөнгө оруулагчид ашиг хүртэж эхлээгүй ч уг төсөл Монголын Засгийн газарт нийт 803 сая ам.долларын татвар төлсөн гэжээ. Гэтэл хувь нийлүүлэгчдийн хуралдааны дараа Засгийн газрын төлөөлөл мэдэгдэл хийхэд Сангийн сайд Ч.Улаан Оюутолгой 2012 онд монголд нэг ч татвар төлөөгүй болохыг онцолсон. Рио Тинтогийн зүгээс татварыг урьдчилан авсан зээлийн орлогоос суутгах хүсэлтэй байгаа тул ингэж байгаа аж. Харин Засгийн газар зээл төлөлтийн асуудал шийдэгдээгүй учраас хуулиараа татвараа төлөх ёстойг анхааруулсаар байна.

Ажлын байр:
Одоогоор уг төслийн бүтээн байгуулалт, “Оюутолгой” компанийн Улаанбаатар дахь оффисуудад нийт 12 мянга орчим монгол хүн ажиллаж байгаа гэсэн. Хэдийгээр уул уурхайн салбарын өсөлт үсрэнгүй их байх ч уул уурхайн салбарт ажиллаж байгаа хөдөлмөрчдийн тоо ерөнхийдөө бага байдаг байна. Жишээ нь, Оюутолгой үйлдвэрлэлийн үе шатандаа зөвхөн 3000 гаруйхан ажилтантай байна. Энэ нь Монголын нийт хүн амын нэг хүрэхгүй хувь юм.

Дам ашиг: Монголын аж ахуйн нэгжүүдээс 837 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авсан. Цаашилбал төсөлд шаардагдах зам тээврийн засвар, барилга бүтээн байгуулалт олноор хийсэн. Эдгээрт төлсөн хөрөнгө оруулалтын татвараас монголчууд аль хэдийн дам ашиг аваад эхэлчихсэн гэж байгаа. Тэгсэн хэрнээ урьдчилсан хөрөнгө оруулалтын хэмжээ анх төлөвлөснөөс хоёр тэрбумаар илүү гарч, үүнийгээ данс тооцоо нийлүүлж эдийн засгийн тооцоолол хийнэ гэсэн асуудал бас л бүрхэг байна. Гэхдээ яриад байгаа дам ашиг нь үнэндээ ямар ч хөрөнгө оруулалтын гэрээний дараа эргэлтэд орж буй мөнгөн урсгалаас гарах л ёстой зүй ёсны ашиг билээ. Монголчууд угаасаа дам ашиг хүртдэггүй зүйлээс ашиг хүртсэн тохиолдолд л жинхэнэ утгаараа ашиг болно биз дээ.

Одоогоор Оюутолгойн бидэнд өгсөн сааль иймэрхүү л байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Оюутолгой монголчуудад бидний баялаг учраас 34 хувиа 50, 60 болгоно гэсэн цээж хоосон бардамнал л өгч дээ. Харин энэ бахархалыг нөгөө өнцгөөс нь харвал намууд төслийг сонгуулийн шоу болгосны үр дүн.

Хувь нийлүүлэгчдийн хуралдаан буюу ирээдүйд өгөх ашиг

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийнхэн болон Хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанийнхан хувь нийлүүлэгчдийн хооронд хуримтлагдсан асуудлуудыг шийдэх зорилгоор Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурлыг  хоёр удаа зохион байгуулсан. Одоо гурав дахь хурлын товыг хүлээж сууна.
Гэтэл өнгөрсөн хоёр хуралдаанаар хувь нийлүүлэгчид муудалцаж, мэтгэлцсэн гол асуудал нь зээлийн эргэн төлөлт, үүнээс үүдсэн татварын асуудал байлаа.

Уул уурхайн сайд Д.Ганхуягын мэдээлсэнчлэн хөрөнгө оруулагч тал эрэл хайгуулын буюу 700-аад сая ам.долларын зардлыг хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаас өмнө гаргажээ. Энэ зардлаа урьдчилгаа хөрөнгө оруулалтад оруулсан 6.4 тэрбум дээр 700 саяыг нэмэхээр Засгийн газар 7.1 тэрбум ам.долларын өртэй гарч байна. Зөрүү хоёр тэрбумын хувьд одоо л задаргааг нь гаргаж яг таг эдийн засгийн тооцоолол хийнэ гэж байгаа. Ингэхдээ энэ сард багтаан анхны хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн шалтгааныг тодруулах, дээрх чиглэлээр бусад хуримтлагдсан асуудлуудыг тодорхой болгох гэсэн бүрхэг ажил үлдэж байна.

Мөн “Рио Тинто” Оюутолгой төслийг хэрэгжүүлэхэд урьдчилгаа болгон МУ-н Засгийн газарт өгсөн 250 сая америк ам.долларыг хүүгийн хамт буцаан авах шаардлагатай байгаагаа мэдэгдсэн. Сангийн сайд Ч.Улааны хэлж буйгаар 2013 оны төсөв баталчихсан учир зээлийг 2014 оны улсын төсөвт суулгах замаар л шат дараалалтай төлөх боломжтой гэсэн. Талууд энэ асуудалд ч байр сууриа нэгтгэж, гарц олж чадахгүй хоёр тийшээ харж сууна.

Тодорхойгүй

Тус ордыг ашигласнаар Монголын эдийн засаг, ДНБ суга өсөх тооцоо, судалгаа бий.  Оюутолгой төслийн оргил үед Монгол Улсын Засгийн газар жилд дунджаар 800 тэрбум төгрөгийн /626 сая ам.доллар/ орлого авна. Оюутолгой уурхай бүрэн хүч чадлаараа ашиглалтад орох үед Монгол Улсын ДНБ 35 хувиар өснө гэж байгаа. Гэхдээ энэ бол эдийн засгийн хувьд хамгийн тааламжтай таамгаар ашигтай ажилласан ганц жилд л хүрэх тоо гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Тэгэхээр эдийн засгийн хувьд хамгийн тааламжгүй таамгаар ашигтай ажилласан тэр жил хэд хүрэх вэ гэдэг нь тодорхойгүй.

Тус ордоос олборлох  үр ашигтай нөөц нь  25 сая тонн цэвэр зэс, 1028 тонн алт, 81 мянган 600 тонн молибдени, 6145 тонн мөнгө хэмээн тогтоосон юм. Энэ нөөц баялгийг зах зээлийн өнөөгийн үнэ ханшаар тооцоход асар их тоо гарах нь тодорхой. Харин хөрөнгө оруулалтын гэрээнд нөөц баялгаа хэрхэн үнэлсэн, 30 жил болон түүнээс цааш ямар үнэтэй байх вэ гэдгийг тооцож тусгаагүй гэдэг.

Мөн нөөц бүтээгдэхүүний үнэ зах зээл өсөхөд орж ирдэг гэнэтийн ашгийн татвар гэж бий. Гэтэл манайд 2009 онд Рио Тинтотой хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаасаа өмнөхөн гэнэтийн ашгийн татвараа тэглээд байгалийн нөөц ашигласны татварыг тавхан хувиар тогтоож өгсөн. Энэ нь Монгол Улс, манай ард түмэнд очих боломжит ашгийг буруулсан гэж байна. Энэ бас л тодорхойгүй.

Хэзээнээс цэвэр ашиг хүртээх вэ?

“Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Камерон МакРей “Төслийн барилгын ажлын эхний үе шатанд 6.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн, ажлын гүйцэтгэл дуусах шатандаа явж байгаа” гэв. Төслийн барилгын дараагийн үе шат буюу гүний уурхайг байгуулахад 10 гаруй жил шаардагдах тооцоо гарсан аж. Гүний уурхайгаас хүдэр олборлотол хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдад ашиг ирэхгүй бөгөөд 2020 оноос ногдол ашиг авна гэж тооцоолж байгаа ч зэс, алтны үнээс хамааран дээрх хугацаа өөрчлөгдөж магадгүй юм байна. Тиймээс Монголын Засгийн газар хэзээнээс цэвэр ашиг хүртэх нь бас л асуудалтай байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын тооцооллоор 2033 он хүртэл монголчууд Оюутолгойгоос ямар ч ашиг хүртэхгүй аж.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хөрөнгө оруулалт нэмэгдүүлснээс өөр ашиг бидэнд өгөөгүй тус ордоос ирээдүйд яг хэзээнээс хэр их сааль авахаа ч мэдэх шаардлага байна. Оюутолгой гэдэг үнээ монголчуудад зөвхөн цайны сүү биш хэзээнээс их сааль өгч өрөм зөөхий, тараг, ааруул гээд олон төрлийн үр шим өгөхийг хүлээж буй. Тиймээс үнээний маань сааль нь элбэг дэлбэг, найдвартай байх, Хөрөнгө оруулалтын гэрээ хэр болсныг, ямар асуудлыг яаж шийдэх гэж байгааг ард түмэн мэдэхийг хүсч байна.


www.24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • mongolhvv (109.134.169.56)
    bid baylagaa vnegui ogood heden mashin, sindebch barilga, hedeh teeremnii 34 hubiig ezemchsen nertei 7 terbum dolariin ortoi bolood bnaa?? hereb uurhai bvren ajiluulahiin tuld 7 terbumiig ooroosoo toloh heregtei bolj bnaa?? manai baylagiig ed nar vnelsengui ooriin yum shig tootsoj bna?? iim saihan ersdelgui geree boljee?? ene bol mongol ulsd ashigui geree??
    2013 оны 03 сарын 21 | Хариулах
  • Хэнии (122.201.18.25)
    Шунасан монгол иим л юм болно Хувь мувь гэж шуналталгүй мөрөөрөө татвараа аваад байж байхгүйдээ
    2013 оны 03 сарын 21 | Хариулах
  • шгцр (122.201.18.56)
    Хамтарсан бол хамт өрөнд орно гэсэн үг Зүгээр л татвараа аваад явах хэрэгтэй байсан юм
    2013 оны 03 сарын 21 | Хариулах
  • ахрроиь (122.201.18.33)
    Анхнаасаа зүгээр л татвараа аваал сууж байх гэрээ хиисэн бол зүв зүгээр өрөнд орохгүй байх байсиимаа "36 ч гэх шиг ашиг машиг гэж байж шал дэмии хариуцлага үүрч буруутаж байгаа юм
    2013 оны 03 сарын 21 | Хариулах
  • ***** (133.5.11.10)
    ymar ch ashiggvi ni vnene shvv dee
    2013 оны 03 сарын 21 | Хариулах
  • ***** (182.160.6.243)
    сайхан хэлж бид нарт ямар ч ашиг өгөөгүй
    2013 оны 03 сарын 21 | Хариулах
  • 888 (202.70.39.29)
    ОТ ХОЧТОЙ СААЛИЙН ҮНЭЭ МААНЬ МОНГОЛЫН 3 САЙДЫГ ХЭЛД ОРТОЛ УГЖНЫ СҮҮ ОРООД ОДОО ШИРГЭЖЭЭ.НЭГЭНТ СҮҮ АХИЖ ОРОХ НЬ ӨНГӨРСӨН ТУЛ МАХЛААД ЗАРАХ,ЭСВЭЛ ЭЗНИЙГ НЬ СОЛИОД СХЙН БОРДООД СҮҮ ОРОХЫГ ХҮЛЭЭХ 2 ЗАМ ҮЛДЭЖ ДЭЭ.СЭРЭЛТ КИНОНЫ МААРАМБА.
    2013 оны 03 сарын 21 | Хариулах
  • hehe (203.241.247.100)
    ongorson 3 jild baitugai ireh 30 jild ch ashig ogohgyi geed baigaa bizdee novshnuudaa naad hotolboroo darui zogsoogooch
    2013 оны 03 сарын 21 | Хариулах
  • baigali orchin (122.254.127.34)
    Ene tuslees bolj bid baigali hemeeh hamgiin ynet zyilee syitgyylj,gobi undny usgyi boloh ayul nyyrleed baigaag nemj helmeer baina!
    2013 оны 03 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    8 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    21 цаг 47 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 0 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    23 цаг 42 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    23 цаг 42 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    23 цаг 42 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    23 цаг 42 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК