
Хямдралтай худалдаанаас гурван доллараар худалдаж авсан аягаа мягмар
гарагт Нью-Йорк хотноо 2.2 сая ам.доллараар борлуулжээ.

Хямдралтай худалдаанаас гурван доллараар худалдаж авсан аягаа мягмар гарагт Нью-Йорк хотноо 2.2 сая ам.доллараар борлуулжээ. Нью-Йоркийн “Sotheby"s” төвд дуудлага худалдаанд орсон вааран аяга нь 1000 жилийн өмнө бүтээгдсэнийг нэрээ нууцалсан эзэн нь 2007 онд худалдан авахдаа мэдээгүй аж.
25.4 см-ийн диаметртэй аяганыхаа үүсэл гарлыг тогтоолгохоор мэргэжилтэнд хандсан нь ихээхэн орлогын үүдийг нээжээ. Сүн эзэнт гүрний үед бүтээгдсэн эртний эдлэлийг 200-300 мянган долларын үнэд хүрнэ хэмээн таамаглаж байсан ч 2.225 саяаар үнэлэгджээ.
Вааран аягатай хийц, хэмжээгээрээ тохирох аяга Лондонгийн “Британий музей”-д 60 жилийн турш хадгалагдаж ирснийг худалдааны төвийнхөн мэдээлсэн байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (2)