Венесуэлийн Засгийн газар Ерөнхийлөгч агсан Уго Чавесыг эмчилж байсан
долоон эмчийг төрийн одон медалиар шагнажээ. Уго Чавес агсныг өнгөрсөн
хоёр жилийн хугацаанд хорт хавдартайгаа тэмцэхэд байнга ойр ажилласан
эмч нарт түр Ерөнхийлөгч Николас Мадуро Чөлөөлөгч одон гардуулжээ.
Венесуэлийн Засгийн газар Ерөнхийлөгч агсан Уго Чавесыг эмчилж байсан долоон эмчийг төрийн одон медалиар шагнажээ. Уго Чавес агсныг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хорт хавдартайгаа тэмцэхэд байнга ойр ажилласан эмч нарт түр Ерөнхийлөгч Николас Мадуро Чөлөөлөгч одон гардуулжээ. Нэгдүгээр зэргийн одон гардуулах тушаалд “Боливарын хувьсгалын ерөнхий командлагч Уго Чавес Фриасыг эмчлэх мэргэжлийн үүргээ нэр төртэй биелүүлснийг нь үнэлж Кубын эмч, сувилагчаас бүрдсэн долоон хүнийг шагнасугай” хэмээн бичсэнийг “CNN” агентлаг онцлов.
14 жилийн турш төрийг тэргүүлсэн Уго Чавес энэ сарын тавны өдөр цэргийн эмнэлэгт 58 насандаа таалал төгссөн. Уго Чавес 2011 оноос хойш Кубад дөрвөн удаа хорт хавдрын хагалгаанд орсон байна.
Куба улс нь 1999 оноос хойш эрүүл мэндийн үйлчилгээ Венесуэлийн газрын тосоор солилцож байна. Куба 31 мянган эмчийг Венесэульд ажиллуулсны хариуд өдөрт 100 мянган баррель нефт авдаг аж.
Д.Идэр



















































