
Эрүүл мэндийн яамны сайд Н.Удвалыг Гранд сэтгүүл “Grand lady”-ээр шалгаруулсан байна. “Улс төрийн төмөр хатагтай нарын нэг, тун ч хариуцлагатай энэ эмэгтэйг ерөөс хүндлэхгүй байхын аргагүй. Улс төрийн тоглоомонд ая тал харж аль ашигтайруу урваж шарвах нь энүүхэнд. Харин харснаа бус ханилснаа хүнд бэрх цагт нь тулж түшиж, эцсээ хүртэл тэмцэж чаддаг түүнээс зарим нэг улс төрчид суралцах зүйл их. Уналтанд ороод байсан эрүүл мэндийн салбарын ажлыг хүлээж аваад удаагүй ч энэ салбарын боловсорсон мэргэжилтний хувьд тун ч шаргуу хичээнгүйлэн ажиллаж байгаа нь нүднээ илт”. Эрүүл мэндийн сайд Нацагийн Удвалыг “Гранд” сэтгүүл ийнхүү тодорхойлжээ.
“Grand people 2012” ёслолын ажиллагаа Улс төр, Урлаг, Бизнес, Нийгэм соёл, Спорт, Хүмүүнлэгийн салбарт нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хүмүүнлэг үйлсэд гар бие оролцдог, тухайн онд салбартаа амжилт гаргасан эрхмүүдийг олон нийтийн санал асуулгаар тодруулдгаараа онцлогтой
Сэтгэгдэл (4)