Шинэ төрлийн хагалгааг амжилттай хийжээ

А.П.Шастины нэрэмжит төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч мэргэжилтнүүд өнөөдөр хүзүүний С2, С4 нугламыг авч хиймэл нугалам суулгах мэс засалыг амжилттай хийлээ. Монголд анх удаа хийгдэж буй энэ мэс засал нь Монголын анагаах ухаан, мэс засал эмчилгээний хөгжил, мэс засалчдын ур чадварыг нэг шатаар ахиулж байна. Тус мэс ажиллагааг мэс засалч эмч М.Энхболд, Абай нар гардан хийсэн байна. Хагалгаа 5 цаг орчим үргэлжилжээ. Хүний нурууны С2-С4 нугалам нь хүзүү толгойг холбосон хэсэг юм.
Т.Хулан
Сэтгэгдэл (2)