

“Baby on board” тэмдгийг үзүүлсэн тохиолдолд зорчигчид Кэмбрижийн гүнжээс учир шалтгааныг нь асуухгүйгээр суудлаа тавьж өгөх юм. Таван сартай жирэмсэн Кэйт Миддлетон тэмдгийг энгэртээ зүүгээд “Би үүнийг гэртээ ч бас зүүнэ” хэмээн хошигносон нь ажилчдад таалагджээ.
Кэйт Миддлетон, Элизабет хатан хаан болон түүний нөхөр хунтайж Филип нар Лондон хотод метроны сүлжээ үүссэний 150 жилийн ойгоор метрогоор зорчиж, ажилчидтай хуучилсан юм.
Д.Идэр



