Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр маргааш манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.

Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр маргааш манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Харин түүний ирэхийг эсэргүүцэж, МАХН-ынхан жагсахаар болжээ. Тиймээс өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаал хийх зөвшөөрлөө хөөцөлдөж байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ. Учир нь албан бус эх сурвалжийн мэдээлснээр, Тони Блэйрийг Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахад “Рио Тинто”-гийн талд дэмжлэг үзүүлж магадгүй гэсэн хардлага байгаа юм байна.
Тони Блэйр нь 1983-2007 онд Британийн парламентын гишүүн, 1994-2007 онд Хөдөлмөрийн намын дарга, 1997-2007 онд Ерөнхий сайдаар ажиллаж байжээ.
Б.Чимэг