Тайландын нийслэл Бангкок хотноо болж буй "Challenge Cup-2013"
тэмцээнд ур чадвараа сорьж байгаа Монголын хоккейчид Энэтхэгийн багийг
20:0-оор, Макаогийн багийг 6:1 оноогоор, Сингапурын багийг 3:2 оноогоор
тус тус хожсон байна.
Тайландын нийслэл Бангкок хотноо болж буй "Challenge Cup-2013" тэмцээнд ур чадвараа сорьж байгаа Монголын хоккейчид Энэтхэгийн багийг 20:0-оор, Макаогийн багийг 6:1 оноогоор, Сингапурын багийг 3:2 оноогоор тус тус хожсон байна. Ази тивд шайбтай хоккейгоор зэрэглэл доогуур орнууд өрсөлддөг энэ тэмцээнийг 2008 оноос жил бүр зохиож байгаа юм. Тус тэмцээнд 10 улсын баг оролцож байгаагаас манай хоккейчид В хэсэгт Энэтхэг, Макао, Хонконг, Сингапур улсын багтай нэг хэсэгт орсон юм. А хэсэгт АНЭУ, Тайланд, Малайз, Тайвань, Кувейт улсын баг багтжээ. Манай хоккейн шигшээ баг хэсэгтээ гуравдугаар сарын 16, 18, 20-нд гурван тоглолт хийж ялалт байгуулснаар хэсгээ тэргүүлж байна. Өнөөдөр хоккейчид Хонгконгийн багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийх юм. Тэмцээний хагас шигшээ тоглолт баасан гарагт эхэлж, ирэх амралтын өдрүүдэд медалийн төлөөх тоглолтууд болно.




















































Сэтгэгдэл (1)