
УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 18-ны өдрөөс АНУ-д албан ёсны айлчлал
хийж байна. Тэрбээр өнөө орой “Bloomberg” телевизийн тусгай хөтөлбөрт
уригдаж, АНУ-д хийж байгаа айлчлал болон хөрөнгө зах зээлийн талаар
ярилцахаар болжээ.

УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 18-ны өдрөөс АНУ-д албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр өнөө орой “Bloomberg” телевизийн тусгай хөтөлбөрт уригдаж, АНУ-д хийж байгаа айлчлал болон хөрөнгө зах зээлийн талаар ярилцахаар болжээ.
УИХ-ын дарга даваа гарагт Денвер хотын хуучин нисэх онгоцны буудлын суурин дээр барьсан орон сууцны шинэ хороолол болох Стэплтон дүүрэгт зочилсон. Түүнчлэн мягмар гарагт Денверын Их Сургуульд зочилж монголоос оюутан сургах, боловсон хүчин бэлтгэх чиглэлээр тус сургуультай хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
Д.Идэр