зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАХН-аас Ерөнхий шүүгч Ц.Зоригт хандаж гаргасан мэдэгдэл

2013-3-21
0
ЖИРГЭХ
МАХН-ын дарга Н.Энхбаяр болон түүний өмгөөлөгч С.Нарангэрэл, Б.Оюунбилэг, О.Сайнгэрэл нар Улсын дээд шүүхийн Ц.Зоригд хандаж гомдол гаргасан.
    МАХНМАХН-ын дарга Н.Энхбаяр болон түүний өмгөөлөгч С.Нарангэрэл, Б.Оюунбилэг, О.Сайнгэрэл нар Улсын дээд шүүхийн Ц.Зоригд хандаж гомдол гаргасан. Уг гомдолд Ерөнхий шүүгчийн ажлын албаны дарга М.Дамирансүрэн албан бичгээр хариу өгчээ. Дээрхи гомдлыг ямар үндэслэлээр нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй үндэслэлээ хариуд тодорхой дурьдаагүйгээс гадна Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг өөрөө хариу өгөөгүй нь хууль зөрчиж байна.  Тиймээс МАХН-ынхан Ерөнхий шүүгч Ц.Зоригд мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    "Шүүх нь шударга ёсыг нийгэмд тогтоох байтал улстөрчдийн гар хөл болж, Үндсэн хуульд заасан хараат бус байдлаа алдаж, хуулийг хэрэгжүүлэх бус, хуулийг зөрчин, гажуудуулж нийгэмд шударга бус байдлыг хөхүүлэн дэмжиж буй гэж үзэж, энэхүү бусармаг үйл ажиллагаагаа нэн даруй таслан зогсоохыг шаардаж байна. 

    Улстөрийн зорилгоор, улстөрийн өрсөлдөгчөө хэлмэгдүүлэн зайлуулах замаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь өөрийн зарлигаар томилогддог шүүгчдийг гар хөлөө болгон МАХН-ын дарга Н.Энхбаярыг хилс хэрэгт ял шийтгэх байдлаар эрх, эрх чөлөөг нь үндэслэлгүйгээр хязгаарлаж буй нь монгол оронд шүүх засаглал дампуурсны хамгийн тод илрэл гэж үзэж байна.
 
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь 2011 оны сүүлчээр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчидтэй уулзсан уулзалт, 2012 оны шүүх шинэтгэлийн асуудлаар зохион байгуулсан уулзалт, хэлэлцүүлэг, удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн ярилцлага, үүний дотор сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилцлага зэрэгтээ МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт холбогдох хилс хэрэгт ямар нэг санаачлага бүхий улстөрийн нөлөөтэй гэдгээ нотолсоор ирлээ.

    Авилгатай тэмцэх нэрийдлийн дор хүний эрх, эрх чөлөө тэр тусмаа олон ургалч үзэл, намын харъяалал үзэл бодлоор ялгаварлан гадуурхдаг,  улстөрчдийн хууль бус шахалт, нөлөөллөөс Монгол Улсын шүүхийг ангижруулж, хараат бус байх бодлогыг барьж ажиллахыг  УДШ-ийн Ерөнхий шүүгч, шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зоригоос МАХН шаардаж байна.  
    Нийгэмд шударга ёсыг тогтоох, олон ургалч үзлээс үүдэлтэй төрийн алба хааж буй иргэд, төрийн алба хашиж байсан иргэдийг тухайн цаг мөчид төрийн эрх барьж буй улстөрчдийн шахалт дор хэлмэгдүүлж, хилсээр шийтгэж буй үйлдэл бүхэнтэй манай нам цаашид тэмцэж байх болно.

    Бүх шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч, УДШ-ийн ерөнхий шүүгчийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог ч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шүүх нь хараат бус байх байтал хараат байдлаар ажиллаж, улстөрийн захиалга бүхий зохиомол хэргээр бусдын эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй одоогийн практик, хэлмэгдүүлэлтийг үл зогсоосон тохиолдолд МАХН-аас суудал бүхий УИХ-ын гишүүдийн санаачлагаар бүх шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийг  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс томилогддог эрх зүйн орчинг өөрчлөх, шүүх засаглал нь улс төрөөс бүрэн хараат бусаар ажиллах боломжийг бүрдүүлсэн хуулийн төслийг өргөн барих болно.

    Одоогийн үйлчилж буй хуулийн хүрээнд шүүх засаглал хараат бусаар ажиллах эрх зүйн орчин байгаа боловч түүнийг хэрэгжүүлэх хүсэл зориг шүүхийн болон шүүх засаглалын байгууллагын удирдлагуудад байхгүй байгааг монгол түмэн харж байна. 

    Монгол Улсын олон зуун иргэд тэр тусмаа манай залуу үеийнхэн шударга бус нийгмийн золиос болж, торны цаана өдөр хоногийг өнгөрүүлэх ёсгүй билээ.

    Эрүү, иргэн, захиргааны хэргийн оролцогчид, цагдан хоригдож буй болон ял шийтгэгдсэн ялтан олон иргэдээс шүүх засаглал хэрхэн шударга, хараат бус ажилладаг талаар МАХН ойрын хугацаанд санал асуулга явуулах, судалгаа хийх аяныг эхлүүлэх болно. Энэхүү аяны үр дүнд шүүх засаглал хэрхэн шударга, хараат бусаар ажилладаг нотолгоо баримтыг бий болгох боломж бүрдэх бөгөөд тэрхүү үр дүнгээр шүүх засаглалын удирдлагад хариуцлага тооцох асуудлыг МАХН нь төр засаг олон нийтийн анхаарлын төвд тавих болно.   

    Шударга ёс ялах болтугай. Шударга ёсыг эрхэмлэгч улстөрийн намууд, ТББ, Иргэний хөдөлгөөн, иргэд энэхүү мэдэгдэлд үндэслэн бидэнтэй нэгдэхийг уриалж байна" гэжээ.
Б.Золбоо
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • ***** (182.160.6.106)
    МАХН одоо л зоригтой үнэн зөвөөр дуугарч байна.
    2013 оны 03 сарын 22 | Хариулах
  • gerlee (109.110.252.133)
    ene MAHN bolimoor yumaa idej uusan halgattai batlagdaad bhad harinch denduu baga hugtsaatai yal ugch bgaa yum bishuu ter enkhbayar chin haan shig l buh yumiig medej idej uuh ni denduu bsan shuu dee odoo buur ***** avchaad emlegt hurtel emchluuleed hevtej bdag yasan emchiluulj hanadaggui bie haa vee barag buten jil emchilee shd ee emlegt baij hudlaa ene ter gj bgaad yalaa duusgah gd bgaa yumuu haashaa yum tednii namiihan ch gsen hudlaa dargiinhaa bugsiig haraad guigeed huil tsaaziig ulandaa gishgeed guitslee shdee bolimoor yum
    2013 оны 03 сарын 21 | Хариулах
  • Tmn (202.55.191.35)
    Энэ бол яалт ч үгүй улс төрийн зохиомол гэмт хэрэг, үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, манай нийгэм дэндүү шударга бус байна. Нэг нь нийгмээ энэ ялзралаас аваръя гээд шударгаар гараад ирэхээр өөрсдийнх нь булхайг ил гаргах нь гэж айсан Элбэгдорж тэргүүтэй нөхдүүд ямар их айж сандарч үхэн хатан тэмцэлдэж баривчилж байсныг бид бүгдээрээ харсан. Энхбаярыг идсэн уусан л гэдэг, та ч ялгаагүй иддэг, аль ч салбарт цавчаа хийдэг. Та нар бүгдээрээ хийдэг. Би ч хийдэг. Шалтгаан нь юу гээч авилгадаа ялзарсан нийгэм. Шинэчлэгдэж өөрчлөгдөхийг авилгачид хүсэхгүй байна, өөрийн хар амиа бодож нэгнийгээ шулж л байвал сайхан байдаг бололтой. Бид заавал өөрчлөгдөх ёстой. Шударга ёс мандан бадраг Монголчуудаа!!!!!
    2013 оны 03 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    1 цаг 1 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 11 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    1 цаг 50 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    2 цаг 2 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    2 цаг 17 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 24 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    2 цаг 52 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК