УДБЭТ-ын хамт олон 50 жилийнхээ ойд зориулж гадаадын уран бүтээлчидтэй хамтран ажиллах ээлжит тоглолтоор Ж.Бизегийн “Кармен” дуурийг сонгожээ. Тус театрын хүндэт зочин, АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор Жин Дон Кей дуурийг удирдан тоглуулах юм. Тамхины үйлдвэрийн ажилчин, цыган бүсгүй Карменд меццо сопрано Ц.Ариунаа, Дон Хозед тенор Ч.Түмэндэмбэрэл, Эскамильод баритон Ч.Энхтайван, Данкайрад баритон А.Сайнбаяр, Цунигад Ч.Чинзориг, Моралест баритон Э.Амартүвшин, Микаэлад сопрано Б.Эрдэнэтуяа, Ремендадод Г.Шижирболд, Мерседест М.Дариймаа, Фраскитад сопрано Д.Туяа нар тоглоно. "Кармен" дуурь нь энэ сарын 23-нд УДБЭТ-ын тайзнаа 84 дэх удаагаа дахин амилах гэж байна.



















































