

Хуралдаанаар сонгуулийн баримт бичгийг бүртгэх, цэгцлэх, хүлээлцэх, сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэл хөтлөх журмын төслийг тус тус хэлэлцэж баталлаа. Мөн сонгуулийн хэсгийн хорооны ажиллах болон санал авах байрыг бэлтгэх заавар, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, санал бэлтгэх бүхээгийн хэмжээ, загварыг тус тус баталлаа гэж СЕХ-ноос мэдээллээ.