

Тодруулбал, энэ сарын 23-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар Австрали улсад зочлох гэж буй хүмүүс Visitor буюу “subclass 600” гэсэн төрлийн визийг мэдүүлэхээр болсон аж. Энэхүү визний төрөлд аялах, гэр бүлийн гишүүд дээрээ зочлох болон Засгийн газар хоорондын ажлаар хурал зөвлөгөөнд оролцох зэрэг ажил хэрэг, бизнесийн зорилгоор тус улсад зочлох хүмүүс хамаарах юм байна.
Визний ангилалд өөрчлөлт орсон өдрөөс өмнө Австралийн виз авсан иргэд тэрхүү визнийхээ хүчинтэй хугацааг дуустал ашиглах боломжтой гэлээ.
Д.Идэр