Уул
уурхайн яам, Ашигт малтмалын газраас зохион байгуулж буй "Монголын
геологи, хайгуул-2013" чуулга уулзалт өнөөдөр РЦНК-д эхэлжээ.
Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас зохион байгуулж буй "Монголын геологи, хайгуул-2013" чуулга уулзалт өнөөдөр РЦНК-д эхэлжээ. Маргааш дуусах чуулга уулзалтаар Монгол орны геологи-стратиграфи, салбарын эдийн засаг ба менежмент болон гидрогеологи-геоэкологийн асуудлууд, мөн хувийн хөрөнгөөр хийгдэж буй геологи-хайгуулын ажлын үр дүн зэрэг өргөн хүрээний асуудлаар илтгэл хэлэлцэх аж.
Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургууль, Геологи эрдэс баялгийн музей, МУИС-ийн Геологи, Газарзүйн сургууль, ШУА-ийн Палеонтологийн төв, “Монголын Үйлдвэрлэлийн Геологчид” холбоо, Монголын Геологийн холбоо, Монгол Улсын Өрөмдлөгийн холбоо, Монголын Геофизикчдийн холбоо хамтран геологчид, эрдэмтэд, гадаад, дотоодын компаниудын болон, ханган нийлүүлэгчдийн төлөөлөгчид оролцож байна.
Д.Идэр



















































