Хөвсгөл аймгийн Галт суманд хүн биенээсээ чулуу, бурхан гаргасан хэрэг олны анхаарлыг татаад байна. Өдгөө 20 настай гэх Б.Мөнгөнчимэг нь биенээсээ 2000 чулуу, 20 гаруй бурхан гаргасан хэмээн хэвлэлээр цацагдаад буй. Нутгийн иргэдийн ярьж буйгаар, түүнийг хүний биенээс гарч болох бүх нүх сүвнээс уг чулуу, бурхадыг гаргадаг. Мөн 2011 оноос эхлэн гаргаж эхэлсэн ба эхлээд чулуу гаргадаг байсан гэлээ. Гарсан чулуунаас хамгийн том нь 9.7 кг жинтэй чулууг шээсний сүвээрээ гаргасан гэх. Түүний аав энэ талаар сумын захиргаа, аймгийн эрүүл мэндийн газрын дарга, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайд үзүүлсэн хэдий ч тоогоогүй гэдэг. Энэ тухай Хөвсгөл аймгаас хэдэнтээ сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Гүндалайгаас тодруулахад, “Хүн бурхан, чулуу гаргалаа гэх асуудлаар надад лав хандаж байгаагүй. Анагаахын шинжлэх ухаанд ч ийм зүйл байдгийг мэдэхгүй” гэлээ.
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай бол Германд их сургууль төгссөн. Юутай ч Германд их сургууль төгссөн хүн ийм байр суурь илэрхийллээ.
Тиймээс Галт сумын Засаг дарга Д.Эрдэнэхуяг тодруулахад, “Хүний санаанд багтамгүй юм болоод байна. Гэхдээ Ардын хувьсгалын 50 жил зоосон мөнгө, бурхадыг гаргаад байхаар итгэхгүй гээд яахав” гэв.
Харин тус сумын ИТХ-ын төлөөлөгч Н.Давааням, “Өнгөрсөн жилээс энэ эмэгтэй чулуу, бурхан төрүүлээд байна гэх асуудал яригдаад байгаа. Гэхдээ би өөрөө нүдээрээ хараагүй болохоор итгэхгүй байна. Ер нь нутгийн иргэдээс ч гэсэн ганц нэг хүн л харсан гэсэн. Ямар ч байсан үнэхээр гайхалтай юм гэж шагширсан хүнтэй тааралдаагүй л байна” гэсэн тайлбарыг өглөө.
Юутай ч үнэн худал нь мэдэгдэхгүй уг хачирхалтай хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.
Б.Золбоо




















































Сэтгэгдэл (61)