
-Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэнэ.
- “Арт” галерейд МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургуулийн багш, МУЭ-ийн гишүүн, зураач О.Доржготовын “Хөх тасархай” үзэсгэлэнгийн нээлт болно.
-Монголын үндэсний сэтгүүлзүйн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Төрийн дээд шагнал, одон медалиар шагнуулсан сэтгүүлчдийн шагналыг 15.00 цагт МСЭ-ийн байранд гардуулна.
- НӨХГ хашааны газрын хувьчлалын талаар ММСС-тай хамтран ажиллах гэрээг үзэглэх ёслол өнөөдөр Хангарьд ордны 14 давхарт 14.00 цагаас болно.
-Баасан гариг бүрт болдог “Өглөөний шинэ санаа” уулзалтад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцоно. Уулзалт өнөөдөр 08.20-10.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд иргэд www.zasag.mn сайтад холбогдож мэйл, мэссэнжэр, фэйсбүүк, твиттерээр санал хүсэлт, асуултаа илгээж сайдаас хариулт авах боломжтой.
-Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас иргэн Д.Одонгэрэл Хэнтий аймгийн хуулийн байгууллага авлига нэхэж зохиомол хэрэгт ялладаг талаар мэдээлэл хийнэ.
-МН мэдээллийн төвд 11.00 цагт Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэд дэлхийн усны өдөрт зориулж “Усгүй ирээдүйгээр хоёр цаг аялъя” арга хэмжээ зохион байгуулах юм.