

Сүүлийн жилүүдэд хүний буруутай үйлдлээс болж дэлхийн уур амьсгал эрс өөрчлөгдөж байгаа бөгөөд хэрвээ энэ янзаараа байвал мөхлийн эрмэгт хүрнэ гэж судлаачид үзэх болсон. Өөрөөр хэлбэл,Хэрвээ бид одоо эх дэлхийгээ аврахгүй бол 2035 он гэхэд өөр гариг руу нүүхээс өөр аргагүй болно гэсэн сэтгэл өвтгөм дүгнэлтийг эрдэмтэд гаргасан байдаг. Тэгвэл энэхүү уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, байгалийн шавхагдаж буй нөөц баялагаа хамгаалахын тулд улс орнууд тэмцэж байна. Үүний нэг бол дэлхий нийтээр цахилгаанаа цаг унтрааж эрчим хүчээ хэмнэх "Эх дэлхийн цаг" арга хэмжээ юм. Манай улс тус арга хэмжээнд нэгдээд дөрөв дэх жилээ үзэж байна.
Энэ жил Улаанбаатар, Улаангом, Ховд хотуудад тус аян урьдын адил зохион байгуулагдахаас гадна Говь-Алтай аймгийн төв Алтай хотын залуус нэгдэхээ илэрхийлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/