
Уг ном нь “Урлагийн ариун сүмийн мөргөлчдийн тухай тэмдэглэл” номын нэмж засварласан хэвлэл бөгөөд УДБЭТ-ын 50 жилийн ойн хүрээнд хэвлүүлсэн аж. Театр судлаач С. Дашдондог агсан нь “Жаран жилийн шаштир” хоёр боть, “Урлагийн ариун сүмийн мөргөлчдийн тухай тэмдэглэл” зэрэг бүтээлүүдээрээ үе үеийн уншигчдад хэдийнээ танил болсон билээ. Ийнхүү “Урлагийн ариун сүмийн мөргөлчдийн тухай тэмдэглэл”-номыг “Хөгжим, дуурь, балет судлал” номын тэргүүн хэсэг болгон давтан хэвлэж байна. Номын нээлтийн ёслолын үйл ажиллагаанд С. Дащдондог агсны охин театр судлаач Д. Батсайхан болон тус бүтээлийг дахин хэвлэхэд гар бие оролцсон хүндэт зочид, төлөөлөгчид оролцох аж.
Д.Ундрах /24tsag.mn/