Багахангай дүүргийн мах боловсруулах үйлдвэрийн даргаар ажиллаж байсан П.Энхбатыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэллээ.

Багахангай дүүргийн мах боловсруулах үйлдвэрийн даргаар ажиллаж байсан П.Энхбатыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэллээ. Учир нь түүнийг нийслэлийн төсвөөс 1.3 тэрбум төгрөг зувчуулж, нөөцийн махаар бизнес хийсэн, хэрэглэгчдийг хохироосон хэмээн НЗДТГ-ын Хуулийн хэлтсээс шалгуулах өргөдөл өгсөний дагуу шалгаж эхэлсэн байна. Түүний Увс, Дархан-Уул аймгаас бэлтгэсэн нийт махны 1.3 тэрбум төгрөгтэй дүйцэх буюу 30 тонн мах нь өмхийрсөн, хөвд ургасан шалтгаанаар хүнсэнд хэрэглэх боломжгүй болсон юм.
Б.Золбоо