
Эцэг эхийн хараа хяналт муу байгаагаас сүүлийн үед бага насны хүүхдүүд гэрийн нөхцөлд эрсдэх тохиолдол цөөнгүй гардаг.

Эцэг эхийн хараа хяналт муу байгаагаас сүүлийн үед бага насны хүүхдүүд гэрийн нөхцөлд эрсдэх тохиолдол цөөнгүй гардаг. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг болох алтан-Өлгийд ой таван сартай охин У нь эцэг эхийн хараа хяналтгүй улмаас амиа алдсан байна. Хүүхэд тухайн үед гэртээ ганцаараа байсан бөгөөд угаалгын өрөөнд хувинтай усаар тоглож байгаад живж нас барсан байжээ.