Ардчилсан орнууд төдийгүй эзгүй арал шиг хаягдаж хоцорсон коммунист
дэглэмтэй Куба, Хятад, Хойд Солонгос зэрэг улсууд хүртэл хүний эрхийн
талаар аядуу бодлого баритмлах боллоо.
Ардчилсан орнууд төдийгүй эзгүй арал шиг хаягдаж хоцорсон коммунист дэглэмтэй Куба, Хятад, Хойд Солонгос зэрэг улсууд хүртэл хүний эрхийн талаар аядуу бодлого баритмлах боллоо. Тэгвэл дарангуйллыг таягдан хаяад 20 илүү жилийн нүүр үзэж байгаа Монгол Улс ч гэсэн хүний эрхийн талаар илүү ихийг хийх цаг болсон бололтой. Дам сураг сонсохнээ Францчууд өөрийн иргэний харъяалалтай байсан Д.Энхбат агсны хэргийг нэг мөр шийдэж, нэр төрийг нь сэргээлгэх талаар манайд шахалт үзүүлсээр байгаа гэнэ. Монгол Улс нэгэнт ардчилсан улс болж хүний эрхийн олон улсын томоохон баримт бчигүүдэд нэгдсэн учраас Д.Энхбат агсны хэлмэгдсэн хэргийг сэргээж, буруутай этгээдүүд болон эзэн холбогдчдыг нь шалгаж эхлэх нь ээ.
Уг хэргийн хүрээнд Батсайхан, Ганболд, Хурц нарын тусгай албаны гүйцэтгэх ажилтнуудыг шалгах төдийгүй С.Зоригийн хөнөөгдсөн хэргийг хэн нэгэнд тохох журмаар нэр төр, улс төрийн ашиг хонжоо болгох сэдлээр үүрэг өгсөн байж болох тухайн үеийн Ерөнхий сайд асан Н.Энхбаяр нарыг шалгах аж.
Энэ хэргийг замхарч байгаад Д.Энхбат агсны үр хүүхдүүд ихээхэн санаа зовниж, Францын засгийн газар болон Европын холбооны хууль хяналтын байгууллагуудад удаа дараа хандаж байгаа гэнэ. Түүгээр ч үл барам олон улсын хүний эрхийн байгууллагуудад гомдол хүсэлтээ хүргүүлжээ.
Д.Алтанцэцэг




















































Сэтгэгдэл (10)