
Сэтгүүлч, судлаач Бадам-Очирын Галаарид бөө мөргөл, тэнгэр шүтлэг, уламжлалт ёс заншлын талаар үнэгүй лекц уншина. “Мөнх тэнгэрийн ухаан” нэртэй энэхүү лекц нь Монголын уламжлалт гүн ухаан, тэнгэр шүтлэгийн мөн чанарыг олон нийтэд таниулж, шинээр сэргэж буй бөө мөргөлийг зөв голдиролд нь оруулах, аль ч шашныг хүндэтгэн үзэж эв эеийг эрхэмлэдэг Монгол төрийн уламжлалт бодлогыг таниулах зорилготой аж. Тэрээр хорь гаруй жилийн судалгааны ажлын явцад олж мэдсэнээ олон нийтэд хүргэх “Мөнх тэнгэрийн ухаан” лекц 2013 оны 3 сарын 23-ны бямба гаригийн 12 цагаас Монголын Үйлдвэрчний Эвлэлийн соёлын ордонд болно.

