
Улсын Филармонид 19:00 цагт үндэсний хөгжмийг орчин үеийн хөгжимтэй
хослуулан уран бүтээл туурвидаг “Арга билэг” хамтлагийн “Дээлт” тоглолт
үргэлжилнэ. Уг тоглолт маргааш өндөрлөнө.

Улсын Филармонид 19:00 цагт үндэсний хөгжмийг орчин үеийн хөгжимтэй хослуулан уран бүтээл туурвидаг “Арга билэг” хамтлагийн “Дээлт” тоглолт үргэлжилнэ. Уг тоглолт маргааш өндөрлөнө. Хамгийн сүүлд өнгөрсөн оны аравдугаар сард тус хамтлагийнхан Нью-Йорк, Сиэтл, Денвер хотод болсон жазз хөгжмийн фестивальд оролцоод ирсэн. Энэхүү этно-жазз "Арга билэг" хамтлаг нь "Дээлт", "Дэв" гэсэн хоёр цомогтой бөгөөд гадаадын олон орноор аялан тоглолт хийгээд ирсэн юм.
Д.Ундрах /24tsag.mn/