Үзэсгэлэнт Кармен бүсгүй Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа дахин нэг удаа амилах нь.

Үзэсгэлэнт Кармен бүсгүй Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа дахин нэг удаа амилах нь. Тус театрын уран бүтээлчид 50 жилийн ойн хүрээнд гадаадын уран бүтээлчидтэй хамтран ажиллах ээлжит тоглолтоороо Ж.Бизегийн “Кармен” дуурийг сонгожээ. Тоглолт өнөөдөр УДБЭТ-т болно. Тоглолтыг театрын хүндэт зочин, АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор, удирдаач Жиндон Кей удирдах аж.
Халуун цуст цыган бүсгүй Карменд Ц.Арюуна, түрүүч Дон Хозед СТА
Ч.Түмэндэмбэрэл, бухтай тулалдагч Эскамильод СТА Ч.Энхтайван, хилийн
хулгайч Данкайра СТА А.Сайнбаяр, ахмад Цунига Ж.Бямбажав, түрүүч
Моралест Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Хозегийн сүйт бүсгүй Микаэлад
СТА Б.Эрдэнэтуяа, Ремендадод Г.Шижирболд, Мерседесд СТА М.Дариймаа,
Фраскитад сопрано-СТА Д.Туяа нар тоглох юм.
Д.Ундрах /24tsag.mn/