Тува төлөөлөгчдийн газраа Монгол улсад нээв

Монгол улсад суух Тувагийн байнгын төлөөлөгчдийн газрыг Улаанбаатарт нээлээ. Тувагийн байнгын төлөөлөгчдийн газрын ажлын байр «Аэрофлот» компанийн төлөөлөгчдийн газрын байшинд байрлах хийгээд БНБуриад Улс, Эрхүү мужийн төлөөлөгчдийн газрууд ч бас байршиж байгаа аж. Монгол улстай хил орчмын ба бүс нутгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг харилцан идэвхжүүлэх, Тува Монгол улсын хооронд бараа таваарын эргэлтийг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо ба спорт, соёл, ШУ, боловсролын хэлхээ холбоог өргөжүүлэхээр төлөөлөгчдийн газрыг нээсэн юм.