Олон улсын хэмжээнд наадамд амжилттай оролцсон уран бүтээлчдэд мөнгөн шагнал олголоо

Өчигдөр ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал, СУБХЗГ-ын дарга Н.Оргил зэрэг албаны хүмүүс олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд шагнал олголоо. 2012 онд Бүгд Найрамдах Чех улсад болсон Я.Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Хөгжим, бүжгийн коллежийн сурагч П.Индрад 9.0 /есөн сая/, БНХАУ-ын Ухань хотод болсон олон улсын циркчдийн уралдаанд “Шар тогоруу хүрэл медаль” хүртсэн “Циркус Монголиа Хадгаа” циркийн уран бүтээлч Б.Батбаяр, Х.Жавхлан, Д.Мөнхбаяр, Н.Дашдэндэв, Э.Жавхлан, Н.Баянбилэг, Ц.Одхүү, А.Мөнхсайхан, Ж.Нандинцэцэг нарт тус тус 34.0 /гучин дөрвөн сая/ төгрөгийн мөнгөн шагналыг олгожээ.