Кино сонирхогч, хөгжимд дурлагсдад дуулгахад Холливудын төдийгүй
Монголын шилдэг киноны хөгжмөөс дээжлэн хүргэдэг “Playing Love” тоглолт ирэх сарын 12, 13-нд болох гэж байна.

Кино сонирхогч, хөгжимд дурлагсдад дуулгахад Холливудын төдийгүй Монголын шилдэг киноны хөгжмөөс дээжлэн хүргэдэг “Playing Love” тоглолт ирэх сарын 12, 13-нд болох гэж байна. Тус тоглолтыг Монгол Улсын Морин хуурын чуулга хоёр жил дараалан хийж ирсэн бөгөөд хоёрхон чавхдсаар хорвоог уяраах морин хуураар дэлхийн болон Монголын сор болсон киноны хөгжмийг хэрхэн эгшиглүүлэх нь үзэгчдийн сонирхлыг татдаг. Тиймдээ ч энэ жил хүн бүрийн мэддэг, сонсох дуртай, сэтгэлд хоногшссон дуунуудийг тоглохоор бэлтгэл ажилдаа ороод байна.
Д.Ундрах /24tsag.mn/