“Цэнхэр нүдэн бүсгүй” тайзнаа

Дуурийн театрын уран бүтээлчид өнөөдөр Францын хөгжмийн зохиолч Л.Делибийн “Коппелия” балетыг тоглох гэж байна. Энэхүү балет нь манай тайзнаа анх 1966 онд амилсан түүхтэй. Гурван бүлэг, таван үзэгдэл бүхий энэ балет нь хөгжмөөр хүний дотоод сэтгэлийг илэрхийлсэн, гайхалтай аялгуутай. “Цэнхэр нүдэн бүсгүй” бүжигчдээс мэргэжлийн хувьд өндөр мэдрэмж, чадвар шаарддаг, балетын хүнд элементүүд багтсан аж. Уг балет хөгжилтэй, сонирхолтой үйл явдлуудтай тул учир хүүхдүүд үзэх дуртай байдаг.