Өсвөрийн шатарчдын хөвгүүдийн 44 дэх удаагийн, охидын 37 дахь удаагийн
Улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш нээлтээ хийнэ.

Өсвөрийн шатарчдын хөвгүүдийн 44 дэх удаагийн, охидын 37 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш нээлтээ хийнэ. Жилээс жилд шатрын спортоор хичээллэгч хүүхдийн тоо жин дарахуйц нэмэгдэж, өнгөрөгч оноос Улсын аварга шалгаруулах тэмцээнд аймаг, нийслэлээс эрх авсан шатарчид өрсөлддөг болсон. 2012 онд 600-аад өсвөрийн шатарчин тоглож байсан бол энэ жил Аймаг бүрээс эрх авсан нас бүрийн эхний 2, Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнээс эрх авсан нас бүрийн эхний 18 шатарчин оролцож байгаа юм. Тэгэхээр нэг ангилалд хамгийн ихдээ 60 шатарчин тоглох ёстой бөгөөд нийт 720 шатарчин оролцоно.
Д.Ундрах /24tsag.mn/