Монголд ирсэн олон улсын циркчдийн тоглолт өнөөдөр нээлтээ хийх гэж байна.
"Дэлхийн Цирк Монголд” хэмээх нэртэйгээр зохион байгуулагдаж буй уг
тоглолтод тив дэлхийд алдартай циркийн шилдэгүүд олон жилийн дараа ийнүү
Монголд чуулж байгаа ажээ.

Монголд ирсэн олон улсын циркчдийн тоглолт өнөөдөр нээлтээ хийх гэж байна. "Дэлхийн Цирк Монголд” хэмээх нэртэйгээр зохион байгуулагдаж буй уг тоглолтод тив дэлхийд алдартай циркийн шилдэг жүжигчид оролцоно. Тоглолт долоо хоног үргэлжлэх бөгөөд АНУ, ОХУ, Герман, Украйн, Унгар, Канад, Вьетнам, Гватемал, Азербайжан, БНХАУ, Испани, Армен, Монгол зэрэг нийт 15 орны 60 гаруй жүжигчин оролцох юм. Эдгээр циркчид өөрсдийн шилдгийн шилдэг үзүүлбэрүүдээ тоглох юм байна.
Түүнчлэн бяцхан үзэгчдийг баярлуулахаар хөгжилтэй алиалагчид болон олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдийн шагналтан авьяаслаг муужгайнууд, акробатчин нохой зэрэг өхөөрдөм жүжигчид хүрэлцэн иржээ. Тус тоглолтыг ССАЖЯ-ны дэмжлэгтэйгээр “Монгол Циркийн Хөгжлийн Төв” ТББ зохион байгуулж байгаа бөгөөд урлаг соёлын болоод бизнесийн олон арван байгууллага энэхүү тоглолтыг дэмжиж хамтран ажиллаж байгаа билээ. Мөн тоглолтын зохион байгуулагчдын зүгээс бэлтгэл ажил бүрэн хангагдсаныг зарласан юм.
Т.Хулан
Сэтгэгдэл (1)