Азид анх удаа Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Францын хөгжмийн
нэрт төлөөлөгч ,хөгжмийн найруулагч Жэрард Прэсгурвичийн хөгжмийн
найруулгаар тавигдсан “Ромео Жульетта” сонгодог мюзикл жүжгийг эх
орныхоо хөрс шороон дээр бүрэн эхээр нь буулгахаар болжээ.

Азид анх удаа Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Францын хөгжмийн нэрт төлөөлөгч ,хөгжмийн найруулагч Жэрард Прэсгурвичийн хөгжмийн найруулгаар тавигдсан “Ромео Жульетта” сонгодог мюзикл жүжгийг эх орныхоо хөрс шороон дээр бүрэн эхээр нь буулгахаар болжээ. “Ромео Жульетта”-г төгс хэлбэрээр нь үзэгч түмэндээ хүртээхийн тулд урлаг соёлын нэр хүндтэй уран бүтээлчид болох МУГЖ Б.Сарантуяа, “Классик Жем” хамтлаг, “A- Capella” хамтлаг болон ДБЭТ-ын жүжигчин н.Нармандах зэрэг уран бүтээлчид гол дүрд нь тоглох юм. Мөн тайз, хөгжим, гэрэлтүүлэг зэргийг Монголын бүх хөгжмийн компаниуд хамтран хийхээр болжээ. Харин Францын тал дуунуудыг монгол хэл дээр дуулах бэлтгэлийн ажил болон техникийн бүх ажлыг бүрэн хариуцах юм. “Ромео Жульетта” сонгодог мюзикл жүжиг нь дуучид болон жүжигчдын хамтарсан хамгийн анхны уран бүтээл болж байгаагаар онцлогтой. Тиймээс ч Азийн бусад улс орноос ирж үзэх хүсэлтэй үзэгчид ч олон байна. “Ромео Жульетта” сонгодог мюзикл жүжгийн улаан хивсний ёслол тавдугаар сарын эхээр тавигдах юм.
Д.Ундрах /24tsag.mn/