Нисванис хамтлаг 1996 оны 4-р сарын 9-нд байгуулагдсан билээ. Энэхүү
хамтлаг нь жил бүр хамтлаг байгуулагдсан өдрөөрөө болон өвөл, зуны
улиралд тоглолт хийж, Coke"n Beat, Playtime зэрэг наадмуудад оролцон ая
дуугаа өргөдөг уламжлалтай.

Нисванис хамтлаг 1996 оны 4-р сарын 9-нд байгуулагдсан билээ. Энэхүү хамтлаг нь жил бүр хамтлаг байгуулагдсан өдрөөрөө болон өвөл, зуны улиралд тоглолт хийж, Coke"n Beat, Playtime зэрэг наадмуудад оролцон ая дуугаа өргөдөг уламжлалтай. Тэд энэ жил ч хамтлаг байгуулагдсан өдрөөрөө буюу ирэх сарын 9-нд “Nisnis fest-2013” тоглолтоо UВ palace-ын Royal танхимд хийхээр болсон байна. Амьд хөгжим тоглодог, сонирхдог, дурладаг хэн бүхний хүсэн хүлээдэг тоглолт болсон уг төрсөн өдрийн үдэшлэгт “Алтан ураг”, “Булсара”, “Метроном”, “Joker’s wild”, “Prophets”, “Vatame”, “North ducks”, “Зүгээр л”, “Моханик” зэрэг хамтлаг оролцож ая дуугаа өргөх гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/