
Гэгээн муза "Х” наадмын хүрээнд өнөөдөр Хүүхэлдэйн театрт 12.00 цагт
Канадын жүжигчин бүсгүй “Өө, миний Ирма” ганц хүний жүжгийг тоглосон.

Гэгээн муза "Х” наадмын хүрээнд өнөөдөр Хүүхэлдэйн театрт 12.00 цагт Канадын жүжигчин бүсгүй “Өө, миний Ирма” ганц хүний жүжгийг тоглосон. Тэгвэл хэдхэн хормын дараа УДЭТ-ын тайзнаа “Театр-Цаг үе” Олон Улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. Энэ удаагийн наадам Олон улсын хэмжээнд болж хүрээгээ тэлэн Молдав, ОХУ-аас ирсэн шүүгчид ажиллаж байгаа юм. Мөн ганц хүний жүжгийн төрөлд Канад, Македон, Коссова, Монголын уран бүтээлчид өрсөлдөж буй. Нийт 70 гаруй уран бүтээлч драмын, инээдмийн, хүүхдийн, ганц хүний гэсэн дөрвөн төрөлд шилдгээ шалгаруулахаар бүтээлүүдээ сойж байгаа билээ. Маргааш буюу “Дэлхийн театрын өдөр” “Гэгээн муза Х” наадмын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 19.00 цагт УДЭТ-т болох бөгөөд шилдэг бүтээлийн эзэд тодрох юм.
Д.Ундрах /24tsag.mn/