
Өнгөрсөн жил “Их Эзэн Хааны Театр” гэх шинэ театр байгуулагдсан. Тэгвэл тэд театрынхаа анхны тоглолтоо “ROYAL” бүжгийн үдэшлэг буюу сонгодог урлагийн тоглолтоор нээх гэж байна. Тоглолтонд пост модерн, хард модерн, нийтийн урлагийн бүжгүүд тоглогдоно. Түүнээс гадна Дон Гихот, Обер, Карсар, Жизель зэрэг дэлхийн сонгодгуудын хэсгээс тоглох ажээ. “Royal” нэртэй уг тоглолт ирэх сарын 3-нд 19.00 цагт ДБЭТ-ын тайзнаа ганцхан удаа болно. Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээсээ хамааран 50, 80, 100 мянган төгрөгний үнэтэй бөгөөд Дуурийн театрын кассаар худалдаалах юм.


Д.Ундрах /24tsag.mn/