Ирэх сарын 5-нд “UB Palace”-ын концертын их танхимд “Лемон” продакшн рок, попынхны тоглолтыг хийх юм.

Ирэх сарын 5-нд “UB Palace”-ын концертын их танхимд “Лемон” продакшн рок, попынхны тоглолтыг хийх юм. “Бид хамтдаа” тоглолтод “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, ая зохиогч, дуучин Б.Дашдондог, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, “Никитон”-ы Ц.Батчулуун, “Хар сарнай”-гийн С.Амармандах, “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөн, дуучин Daisy, альтернатив Отгоо, Маралжингоо, С.Сэрчмаа, Р.Номин-Эрдэнэ, Б.Хонгор, Ц.Хулан, Солонго, ВХ болон амьд хөгжмийн “A Sound”, “Булсара”, “Лемонс”, “Fire”, “Madness”, “Алтан ураг”, “Жонон”, “Шар айраг”, “Х-Vit”, “Люмино”, “Гурван охин”, “Мотив” хамтлагуудын хит дуунууд залуусыг доргиох нь. Сонирхуулахад, “Бид хамтдаа” тоглолтыг “Guys”-ын Д.Лхагваа хөтлөх юм байна. Тоглолтын тасалбар 25 мянгөн төгрөг.
Д.Ундрах /24tsag.mn/