
Энэ удаагийн наадам Олон улсын хэмжээнд хүрээгээ тэлж, Молдав, ОХУ-аас ирсэн шүүгчид ажилласан. Мөн ганц хүний жүжгийн төрөлд Канад, Македон, Коссова, Монголын уран бүтээлчид өрсөлдөж байгаа юм. Арав дахь удаагаа зохиогдох гэж буй тус наадам жил ирэх бүр цар хүрээгээ тэлж байгаа нь мэдэгдэж байна.
Уламжлал ёсоор улаан хивсний ёслолоор эхлэх тус наадамд 16 жүжгийн 60 гаруй уран бүтээлч Драмын жүжиг, Нэг хүний жүжиг, Хүүхдийн жүжиг, Инээдмийн жүжгийн төрөл гэсэн дөрвөн төрөлд өрсөлдөх юм. Наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Драмын мэргэжлийн жүжигчдийн төв” ажиллаж байгаа бөгөөд хамтран зохион байгуулагчаар БСШУЯ, УДЭТ ажиллаж байна.
Т.Хулан
Сэтгэгдэл (2)