Спортынхонд мөнгөн шагнал олгоно

Олимп, тив дэлхийн тэмцээнд амжилт гаргаж медаль хүртсэн тамирчид болон тэдгээрийн дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгох тухай тогтоолыг Засгийн газар 2013 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр баталсан билээ. Энэ журмын дагуу өнөөдөр 14.00 цагт Соёл, спорт, аялал жуулчлалын яамны байранд шагналыг нь гардуулахаар болжээ. Нийт 114 хүнд 300 орчим сая төгрөг өгөх юм байна.
Т.Хулан