

Тус тоглолтод монголын дэлгэцийн бүтээлүүдийн сор болсон “Мандухай сэцэн хатан”, “Би чамд хайртай”, “Гарын таван хуруу” зэрэг киноны ая, мөн дэлхийн шилдэг бүтээл болох “Playing love”, “Карибын тэнгисийн дээрэмчин”, “Gladiator” зэрэг киноны хөгжмүүд эгшиглэх юм байна. Уг тоглолтод зориулан Морин хуурын чуулгад, АЖ, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров "Тод магнай", "Гарьд магнай", "Цэц" магнай" хэмээх кинонуудын хөгжмийг шинэчлэн найруулж бичсэнээ тэр үдэш хүргэх юм. Морин хуурын чуулгын “Playing love-III” тоглолтын тасалбар 25 мянган төгрөгөөр худалдаанд гарах юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/