
Монголын морин спорт, уяачдын холбоог үүсгэн байгуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай спортын төрлөөр дагнан бичдэг, нийтлэл нэвтрүүлэг хийдэг сэтгүүлчдэд зориулан сургалт явуулахаар болжээ. Сургалт маргааш “Олимпик хаус”-ын хурлын танхимд болох юм.
Энэ үеэр спортын сэтгүүлзүйтэй холбоотой сэдвийг хөндөж, санал солилцох юм байна. Өмнө нь тус холбооноос спортын сэтгүүлчдийн номын баяр, хөлбөмбөгийн сэтгүүлчдийн сургалт зохион байгуулж байжээ.
Д.Ундрах /24tsag.mn/