
Уг тэмцээнд манай улсаас олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир, “Мастерс”-ын хошой аварга, олон улсын хэмжээний мастер С.Мияарагчаа тэргүүтэй тамирчид оролцохоор хилийн дээс алхлаа. Манай тамирчид Францын жүдочидтой 21 хоногийн турш хамтарсан бэлтгэл хийсэн юм. Тэд туркийн гранпри тэмцээний дараа ирэх сард Тайландын Бангкокт болох Азийн аваргад оролцох юм. Самсуныг зорьсон жүдочдоос бусад нь нэгдсэн цугларалтад гарчээ.