
Монголын номер нэг гитарчин гэгддэг Д.Өлзий-Орших өчигдөр эмнэлэгт Бааварыг эргэж очжээ.

Монголын номер нэг гитарчин Д.Өлзий-Орших өчигдөр эмнэлэгт Бааварыг эргэж очжээ. Тэрээр Бааварын талаар хэлэхдээ, "Үнэхээр хүнд, амь нас нь хутганы ирэн дээр л байна. Нүд хальтирмаар болсон байна. Зарим нэг мэдээллийн сайт дээрх сэтггэдлүүдийг уншихаад үнэхээр гайхаж байна. Хэнд юу ч тохиолдож болно. Маш хүнд байдалд, үхэлтэй тэмцэлдэж байгаа нэгнийгээ тавлаж, доромжлох юм. Бааварыг олон жилийн өмнөөс би сайн мэднэ. Хүнд гай болоод явахыг нь харж байсангүй. Хатуу ширүүн үгтэй ч шударга, ажилсаг сайн залуу. Манай урлагынхан дотор түүнд муу хүн ховор. Түүнчлэн шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй л бол тэр хүн ялтан биш. Монгол хүний ёс жудаг, сайхан сэтгэл, хүн чанар зарим хүмүүст үнэндээ алга" гэсэн юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)